Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

АТГ-ын дэд даргад Эдийн Засаг, Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр мэргэшсэн гэгддэг Г.Азжаргалыг нэр дэвшүүлжээ

 
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын  дэд даргыг томилох сонсголыг долдугаар сарын 6-ны өдөр олон нийтэд нээлттэй хийхээр тогтжээ. 
Г.Азжаргалыг эдийн засаг, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэхэд мэргэшсэн, гадаадын улсуудад мэргэжил дээшлүүлсэн, тэр дундаа АНУ-ын Холбооны мөрдөх товчооны үндэсний академид үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр төгссөн нэр хүндтэй, мэргэшсэн боловсон хүчин гэдгийг салбарынхан нь онцолж байна.

АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа зургадугаар сарын 14-нд АТГ-ын Гүйцэтгэх ажлын хэлтсийн дарга Г.Азжаргалыг дэд даргын албан тушаалд томилуулах хүсэлтийг ХЗБХ-нд ирүүлсэн бөгөөд түүний ажлын үр дүнг тодорхойлохдоо  “Г.Азжаргал нь авлига, албан тушаал, мөнгө угаах гэмт хэргийг илрүүлэх арга барил тэр дундаа энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажилд гадаад улсуудын ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг хамтран ажиллах арга замыг чадварлаг эзэмшсэн. Хамт олон дунд нэр хүндтэй, манлайлал сайтай, зохион байгуулалттай томоохон гэмт хэргүүдийг илрүүлэхэд өндөр үр дүнтэй ажилласан. Гэмт хэргийн замаар олсон хууль бус орлогыг гадаад улс орнуудаар дамжуулан угааж буй үйлдлийг илрүүлэх чиглэлд оюун ухаан, ур чадвараа дайчлан ажиллаж байгаа манай тэргүүний удирдах албан тушаалтан юм” гэсэн байна.

Г.Азжаргал нь ОХУ-ын Санкт-Петербург хотын дотоодын их сургуулийг эрхзүйч мэргэжлээр, 2011 онд АНУ-ын Ази номхон далайн аюулгүй байдлын судалгааны төвд терроризмтэй тэмцэх чиглэлээр, 2013 онд АНУ-ын Холбооны мөрдөх товчооны үндэсний академид үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр, 2017 онд  ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын институцийг  тус, тус төгссөн, хэлний өндөр мэдлэгтэй, үе дамжсан хуульч юм байна.
Тэрбээр 2002 онд Эргүүлийн цагдаагаар ажлын гараагаа эхлүүлж, 2018 оны гуравдугаар сарын 31-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл АТГ-ын Гүйцэтгэх ажлын хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байгаа аж.


скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ