Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ХӨВСГӨЛ: Зарим сумын иргэд гадаад паспортыг орон нутгаасаа захиалдаг боллоо



Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилтын хүрээнд иргэд сум, орон нутгаасаа гадаад паспортоо захиалах боломжийг бүрдүүлж байна.
Өнөөдрийн байдлаар тус аймгийн Их-Уул, Тариалан, Цагаан-Уул, Цэцэрлэг сумын иргэд цахим гадаад паспортыг сумаасаа захиалж байна. Энэ ондоо багтаан Эрдэнэбулган, Рэнчинлхүмбэ, Цагаан-Үүр суманд тус үйлчилгээг нэвтрүүлэхээр зорьж байна.
Иргэд заавал аймгийн төв явж зардал чирэгдэл болохгүйгээр орон нутгаасаа гадаад паспортоо захиалж цаг хугацаа, санхүүгийн хувьд ч хэмнэлттэй байгааг хэлж байлаа. Хөвсгөл аймагт өнгөрсөн он 7441 иргэн гадаад паспорт захиалсан бол он гарсаар 1324 иргэн захиалгаа өгчээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ