Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ХӨВСГӨЛ: Бяслагийн үйлдвэр барих ажил зургаан суманд эхэлжээ



Хөвсгөл аймгийн 18 суманд Орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжих “Бяслаг” төслийн хүрээнд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн санаачилгаар бяслагийн үйлдвэр байгуулна. Өнөөдрийн байдлаар  Түнэл, Их-Уул, Алаг-Эрдэнэ, Бүрэнтогтох, Тосонцэнгэл, Арбулаг гэсэн 6 суманд үйлдвэрийн барилгын ажил эхэлсэн байна.
Тус аймаг улсдаа мал сүргээрээ тэргүүлдэг учраас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүрэн боломжтой юм. 2021 оны улсын төсөвт Галт, Жаргалант, Цагаан-Уул, Рэнчинлхүмбэ, Цагаан-Үүр, Их-Уул, Рашаант, Тосонцэнгэл зэрэг 8 суманд бяслагийн үйлдвэр байгуулах 4 тэрбум төгрөг тусгасан. Ажлын гүйцэтгэгчээр  "Хан-Аттрибут" компани шалгарч, энэ онд бяслагийн үйлдвэрүүдийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Мөн өнгөрсөн оны улсын төсөвт Алаг- Эрдэнэ, Арбулаг, Бүрэнтогтох, Төмөрбулаг, Түнэл, Тариалан, Улаан-Уул, Цэцэрлэг, Шинэ-Идэр, Эрдэнэбулган зэрэг 10 суманд бяслагийн үйлдвэр байгуулах 5 тэрбум төгрөгийг тусгасан. Орон нутагт бяслагийн үйлдвэртэй болсноор малчид цагаан идээгээ боловсруулан дотоод болон гадаад зах зээлд борлуулж, орлого  олох боломжтой гэдгийг Хөвсгөл аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Я.Эрхэмбаяр хэлж байлаа.

Төслийн хүрээнд Монголын мэргэшсэн бяслаг үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Я.Энхээ Хөвсгөл аймагт ирж орон нутгийн иргэдтэй уулзан, бяслаг үйлдвэрлэх ажиллагаа ямар үе шаттай явагддаг, ямар хүндрэл гарч болох талаар болон цаашид малчид, иргэдэд ямар боломж байгаа талаар мэдээлэл зөвлөгөө өгсөн байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ