Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Эмчлүүлж буй иргэдийн 4.5 хувь нь амьсгалын замын цочмог халдварын шинжтэй байна


Хөвсгөл /МОНЦАМЭ/.
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаториор өнгөрсөн долоо хоногт 7346 хүн үйлчлүүлсний 539 нь томуу, томуу төст өвчинтэй, эмнэлэгт эмчлүүлж буй 265 өвчтөний 4.5 хувь нь амьсгалын замын цочмог халдварын шинжтэй байна.
Тус аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалтын түвшин улирлын томуу, томуугийн цар тахлын хүндрэлийн үнэлгээ идэвхжлийн түвшинд байна гэж Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Орон нутагт 10,000 хүн амд 32,5, Мөрөн суманд 56,7 тохиолдол бүртгэгдэж, өмнөх долоо хоногтой харьцуулахад аймгийн  хэмжээнд 0,3 тохиолдлоор бага буюу өмнөх долоо хоногийн түвшинд байна.

Харин Алаг-Эрдэнэ, Баянзүрх, Рэнчинлхүмбэ,Тосонцэнгэл, Цагаан-Уул, Цэцэрлэг, Тариалан, Чандмань-Өндөр, Цагааннуур, Эрдэнэбулган суманд томуугийн өвчлөл их байгаа аж.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ