Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд нарын хэргийг прокурорт шилжүүлжээ


Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд нарын гурван хүнийг АТГ-аас өөрийн зөвлөх, нэг нам, төрөл садны хамаарал бүхий этгээдүүдэд хууль бус давуу байдал үзүүлсэн гэх үндэслэлээр шалгаж байсан. Тэгвэл уг хэргийг шалгаж дуусан, АТГ-аас прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.
Сануулахад, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 2 дугаар сарын 19-25-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 94 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 18 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 60 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 868 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 4 хэргийг шүүхэд шилжүүлэх, 9 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 855 хэрэг шалгагдаж байна. Хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт нийт 7 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан.
Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:
  • “С” нь Экологийн цагдаагийн албаны албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдаас хахууль авсан гэх;
  • Улс төрд нөлөө бүхий этгээд болох Улсын Их Хурлын гишүүн “Н” нь бусдад хууль бус давуу байдал бий болгосон, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх;
  • Төв аймгийн Сэргэлэн сумын удирдах албан тушаалтан “Т”, “С” нар нь бусдад хууль бус давуу байдал бий болгосон гэх;
  • Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын удирдах албан тушаалтан “Ч.Чимэд”, “О”, “Б” нар нь гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, үйлдлээрээ санаатай нэгдэж, хамтран оролцож, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх.
Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ