Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны тавдугаар сарын 22-26-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 132 гомдол, мэдээллийг шалгажээ. Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 23 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, хоёр гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 97 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:
Дундговь аймгийн Стандарт, хэмжилзүйн албаны удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан М нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгож, улсад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ. Уг хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.