Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Мөнгөтэй хүн л улс төр хийдэг юм шүү дээ...


Сонгууль дөхсөн энэ өдрүүдэд УИХ-ын гишүүн, сайд, дарга болох мөрөөдөлтэй улстөрчид ордноор дүүрэн хольхилдоно. Яг л багш нараасаа дүн гуйж, хамаг зовлонгоо хэлэн шаргууцалдах оюутнууд шиг шаагилдаж байна. Гэхдээ ихэнх нь мөнгөгүй. Мөнгөтэй байсан ч өөрөөсөө нэг ч төгрөг зарлагадахгүйгээр сонгуульд өрсөлдөх сонирхолтой улстөрчид олон бий. Угтаа улс төрийг мөнгөтэй хүн хийдэг гэдгийг дэлхийн аль ч улс орны улс төрийн үйл явцаас тодорхой харж болно. Харин манайд энэ зарчим эсрэгээрээ ажилладаг нь сонин. Мөнгөгүй атлаа улс төрийг сонирхож, энд тэнд хор хутган бусдын нэр төрийг харлуулж, улмаар түүгээрээ зарим сонгогчдод таалагдан нэр дэвших муу аргатай. Энэ аргандаа бүр гаршчихсан улстөрчид ч цөөнгүй. Гэхдээ одоо цаг үе өөр болсон. Хэн нь хэн бэ гэдгийг ард түмэн бусдаар хэлүүлэлтгүй мэддэг болж. Тиймээс улиг болсон мөнгөгүй улс төрчдийн энэ арга одоо хол явахгүй биз. Харин жинхэнэ улс төрийг мөнгөтэй, мэдлэгтэй хүмүүс хийдэг гэдэг зарчим энэ сонгуулиар Мөнгөтэй хүн л улс төр хийдэг юм шүү дээ... хүчтэй үйлчлэхээр харагдаж байна. Энэ бол ардчилсан улс орнуудад тогтсон эрүүл зарчим. Дэлхийн улс төрийн энэхүү сонгодог жишгийг УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр Монголд тод харуулж чадлаа. Тэрээр энэ парламентын эд эс байсан ч явцын дунд албан тушаалын хэрэгт нэр холбогдож, гишүүнийхээ бүрэн эрхээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Улмаар сүүлийн хоёр жил гаруй чимээгүй байсан тэрээр улс төрд дахин орж ирж байгаагаа чангаар зарлалаа. Түүний хувьд ирэх сонгуулиар Монголын ногоон нам, МүАН-ыг нэгтгэн “Үндэсний эвсэл” байгуулан оролцохоо мэдэгсэн. Энэхүү мэдэгдэл нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр ердийн цаг үеийн үйл явдал байдлаар цацагдсангүй. Харин эсрэгээрээ Монголын өдөр тутмын бүх сонины нэгдүгээр нүүрт энэхүү мэдэгдлээ нийтлүүлэн ард түмэнд хүргэлээ. Н.Номтойбаяр бол байдаг л нэг улстөрч биш. Тэр ч утгаараа тэрээр Монголын улс төрд нүүр бардам орж ирж байгаагаа зарлахын тулд Монголын өдөр тутмын бүх сонинд төлбөрөө төлж, нэгдүгээр нүүр дээр нь мэдэгдлээ тамгалав. Ингэж зангарагатайгаар улс төрд орж ирж байгаагаа зарладаг хүн цөөхөн. Хувь улстөрч битгий хэл улс төрийн намуудаас ч ийм эрүүл зарчим гарах нь ховордсон. Эрх баригч нам мөнгөтэй. Тэр чинээгээрээ Монголын улс төрийг удирдаж байгаа. Харин сөрөг хүчин болох Ардчилсан намаас ард түмэн улс төрийн зоригтой том акц өрнүүлэхийг өнгөрсөн хугацаанд анхааралттай ажиглалаа. Гэвч тэд хоорондоо толхилцож, маргалдсанаас өөр онцгой зүйлгүйгээр ээлжит сонгуультай золгож байна. Үнэндээ сөрөг хүчинд мөнгө алга. Мөнгөгүй учраас хүссэнээрээ улс төр хийж чадахгүй байгаа нь нууц биш. Хөрөнгө мөнгө босгож чаддаг, зарж, зарцуулж чаддаг улс төрийн нам, улстөрчид л ирэх сонгуулиар ялна. Түүнээс биш аль гоё сайхан ярьсан нам, улстөрчид улс төр хийдэггүй. Угаасаа улс төр хийх ямар ч боломжгүй. Тиймээс ардчилсан, чөлөөт зах зээлтэй орнуудын адил эрүүл, ил тод эдийн засгийн аргаар улс төр хийх цаг нь болсон.
Эх сурвалж: "Өдрийн сонин"
Э.МӨНХТҮВШИН
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ