Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

АРДЫН НАМЫНХАН ЦАГДАНА, ХОРИНО ГЭЖ АЙЛГАХААС БИШ, ТОМ ТӨСЛҮҮДЭЭ ХӨДӨЛГӨСӨНГҮЙ


Өнөөдөр Монголын эдийн засгийг тэжээж буй том төслүүдийн эхлэлийг Ардчилсан намын үед тавьж байлаа. Хэдийгээр тэд одоо хамгийн муу нэрийг зүүж, хулгайч луйварчид гэгдэж байгаа ч эдийн засгийг өдий хүртэл эргэлтэд оруулах амьтай байлгах боломжийг нээж өгсөн гээд хэлчихэд санал зөрөх хүн ховор биз.

 
    Тухайлбал, Оюутолгойн төслийг  Ардын нам Ардчилсан намтай Засгийн эрхийг барьж байх хугацаандаа эхлүүлсэн, Монгол Улсыг цементийн үйлдвэртэй болгох нь зүйтэж гэж харж, бонд гаргаж, Хөгжлийн банкны зээлийг олгож эхэлсэн нь ч Ардчилсан намынхан. Орон нутгийн Тавантолгойн орд газрыг ч хувьд шилжүүлэхийг ч тэд анх санаачилсан. Зам нь буруу тавигдснаас арга нь зөв байжээ.  Гэтэл хоёр сонгуульд дараалан ялж, үнэмлэхүй олонхоороо сонгогдсон Ардын намын үед өнгөрсөн найм жилийн хугацаанд лав том төслүүдээ урагшлуулж, хөрөнгө оруулалт татсан дараагийн 10 жилээ харах төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэнгүй.
     Угтаа бол тэд ард түмний бухимдлыг төрүүлсэн хууль, дүрэм журам батлахаас өөрөөр эдийн засгаа амьтай байлгах ажилд дэндүү хойрог хандлаа. Тун удахгүй УИХ-ын ээлжит сонгууль эхлэх гэж байна гэтэл өнөөдөр Ардын намд энэ ажлыг урагшуулчихаад ирээдүйгээ бид ингэж төлөвлөсөн гэж хэлэх ажил үзье гэсэн ч алга даа.
    Тэр байтуйгаа эрчим хүчний хязгаарлалтад орохоос холгүй, өлгөн салган энэ өвлийг давлаа. Уг нь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан сатанцаас эхлээд, Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах, Хармагтайн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, ураны төслөө урагшлуулахаас эхлээд манайд хийх ажил, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр хангалттай их байна. Гэтэл эхлүүлсэн ажил нь цаасан дээрх төлөвлөгөө төдий байсаар удлаа. Наанадаж, Улаанбаатарыг утаанаас нь салгаж, түгжрэлээс нь холдуулах төлөвлөгөө нь ч амжилт олохгүй байсаар сонгуультай залгах нь.

     Ардчилсан намын үед гаргасан аль эртний төлөвлөгөө, тооцоог нь өнөөдөр эрх баригчид хэрэгжүүлэх гээд тооцоо гаргачихсан суугааг ч учир мэдэх нэг нь шүүмжилж байна. Хэдий муу нэртэй ч Ардчилсан намын үед гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хэрэгжүүлж, нийслэлд “Гудамж” төслийг хэрэгжүүлсэн нь өнөөдөр монголчуудын тэн хагас нь оршин сууж байгаа Улаанбаатар хотыг өдий зэрэгтэй байлгах гол үндэс болж байгаа гэхэд дэгсдэхгүй биз.

    Ардын намаас ард түмэн ам нэхэхэд ойрхон байна. Гэтэл хийсэн ажил хэлсэн амлалтдаа хүрсэн нь тун ховорхон биз. Бодит байдал дээрээ эрх баригчид өнгөрсөн найман жилийн хугацаанд урд хормойгоороо хойд хормойгоо нөхсөөр сонгууль болгоны өмнө мөнгө тараах төдийхнөөр л аргалж ирсэн гэх шүүмжлэл олны дунд бий. Уг нь тэдний амлалтаар өдийд адаглаад Улаанбаатар хотуудад шинэ суурьшлын бүс байгуулж, тэр байтугай Төв аймаг руу дагуул хотууд бий болгочихсон зах худалдааны төвүүдийг бүгдийг нь хотын зах руу гаргаж, их дээд сургуулиудыг хөдөө орон нутаг руу нүүлгээд Улаанбаатарт дүүжин тээвэр метрогоор дүүлж байх байлаа.
     Гэтэл бодит байдал дээрээ өнөөдөр түгжрэлд таг гацсан иргэд автобусныхаа учрыг ч олохгүй төөрөлдөж, утаатай Улаанбаатарт бяцхан хүүхдүүд нь ханиаднаас ч салж чадахгүй байдалтай байна. Өнөөдөр гэхэд л нийслэлчүүд нийтийн тээврийнхээ учрыг олохгүй, хөлөө олоогүй цэрэг шиг хөхөө өвлийн хүйтэнд хөгшин залуугүй төөрч, будилаад тэмтчиж явна. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэгчээр, автобусны чиглэлээ тодорхойлох, хаягжилт, шошго, самбар, гар утасны аппликэйшнээ ч олигтой хөгжүүлж чадаагүй хөгөө чирч байна.
       Том төслүүдээ зоригтой хөдөлгөж чадахгүйн гороор энэ өвөл нийслэлчүүд гал алдах шахав. Адаглаад Тавантолгойн дулааны цахилгаан станц барих ажлаа урагшлуулчихсан бол, Тавдугаар цахилгаан станцын төслөө хэрэгжүүлсэн бол гэж халаглаж суухаас өөр хэлэх үг олдсонгүй ард түмэнд. Засгийн газраас 2022 оны төсвийн тодотголын хамт Тавантолгойн цахилгаан, дулааны станцын төсөлд 565 сая ам.долларын баталгаа гаргах асуудлыг оруулсан ч УИХ дэмжээгүй, буцаасан. Тавдугаар цахилгаан станцын ажлыг 10 гаруй жил хойшлуулсан ч өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй хэвээр байна. Он гарахын өмнө гэхэд л шатахууны хомстолд орж, явгахар шахсан удаатай.
      Цаашлаад хоёр хөршийн дургүйг хүргэх төдийд л эрчим хүчний хомстолд орж, экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсээ хилээр гаргаж чадахгүй  хүрэхээр эгзэгтэй цаг үед оршиж байна.
     Уг нь эдийн засгаа солонгоруулах том төслүүдээ урагшуулж, хөрөнгө оруулалтуудаа зоригтой эхлүүлчихвэл манайд эдийн засгийн асар их нөөц бололцоо байгаа гэдгийг гаднынхан ам уралдан шагшиж байгаа. Харамсалтай нь, хөдөлгөсөн төсөл нь хэдхэн хүний гарт очиж, төрийн эрхэнд дураараа дургих боллоо. Өнгөрсөн хугацаанд Монголд том төслүүдээ урагшуулж, дэд бүтцээ шийдэхээс илүүтэй нүглийн нүдийг гурилаар хуурах төдийн шийдвэрүүд гарсаар өнөөдөр бодит байдал дээрээ эцсийг зогсоол дээрээ ирчихээд нам гацчихлаа. 20 жилийн өмнө метротой болно гэж мөрөөдсөн мөрөөдлөө өнөөдрийг хүртэл мөрөөдсөөр. Ардын намынхан цагдана, хорино гэж айлгахаас биш, өнгөрсөн найман жилийн хугацаанд том төслүүдээ хөдөлгөсөнгүй. Яг энэ чигээрээ байгаа нөөцөө барсаар үр ашиггүй зарсаар суувал хэдхэн жилийн Монгол Улсын эдийн засаг амь тариа нэхэж, сэхээний тасгаас гарч чадахгүй ч байж мэдэх нь. Тиймээс ирэх жилүүдэд төлөвлөсөн төслүүдээ зоригтойгоор эхлүүлж, аж үйлдвэрээ хөгжүүлэхгүй бол гал алдах нь, монголчууд.

https://ergelt.mn/news/44/single/41171
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ