Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалт 45 хувьтай үргэлжилж байна


Монгол Улс Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагаас шүлхий өвчинтэй тэмцэх хяналтын хөтөлбөрөө хянуулан, батлуулж 5 сард батламжаа хүлээн авсан.
ДМАЭМБ-аар батлуулснаар олон улсад шинжлэх ухааны үндэслэлтэй, шүлхий өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж, үүний үр дүнд улс орны эдийн засаг, махны экспорт, малчдын орлогод эерэг нөлөө үзүүлэх юм.
Энэ онд нийт 8.8 сая.толгой мал хамруулахаар төлөвлөж, хаврын дархлаажуулалтад 2.6 сая толгой үхэр, цаа буга, гахайг 95 хувийн гүйцэтгэлтэй 2,5 сая.толгой мал хамруулсан.
Намрын дархлаажуулалтад 4,9 сая толгой үхэр, цаа буга, гахайг хамруулахаар төлөвлөж аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дархлаажуулалтын ажил үргэлжилж байна.
Өнөөдрийн байдлаар шүлхийн дархлаажуулалт улсын хэмжээнд 45 хувьтай үргэлжилж байна.
Малчид та бүхэн шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт дархлаажуулалтын арга хэмжээнд үхэр, гахай, цаа бугийн бүрэн хамруулж эрсдэлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай гэж Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээллээ.  
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ