Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

БАЯНХОНГОР: Бүсийн уулзалтаар тэргүүн туршлагаа хуваалцаж байна



Сургалтын байгууллагын менежментийг сайжруулах хүрээнд хангайн бүсийн ЕБС-иудын “Хамтдаа хөгжье” бүсийн уулзалтыг Баян-Овоо суманд зохион байгуулж байна. Бүсийн уулзалтад Заг, Баянбулаг, Эрдэнэцогт, Баян-Овоо, Гурванбулаг, Бууцагаан сумдын 160 гаруй багш нар оролцож байна.
Тус үйл ажиллагаа нь гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнг дээшлүүлэх, сургуулийн тэргүүний арга зүйтэй багшийн туршлагыг хуваалцах, хүүхдийн шилжилт хөдөлгөөн орон нутгийн боловсролын чанарыг хэлэлцэхээс гадна урлаг спортоор ч өрсөлдөх юм.

Уулзалтад аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, БШУГ-ын дарга Ж.Алтанцэцэг болон Баян-Овоо сумын төр захиргааны удирдлагууд оролцсон байна. ИТХ-ын дарга мөн үеэр орон нутгийн хөгжлийн сангаар хийсэн тус сургуулийн дотуур байрны засварын ажилтай танилцав.


“Хамтдаа хөгжье” уулзалтын үеэр БШУЯ-ны нөхөн хангалтын зардлаар шийдвэрлэсэн цахим ангийн тоног төхөөрөмжийг захиалагч сургууль тус бүрт гардуулан өглөө. Notebook 31, смарт самбар, утасгүй интернэтийн орчны төхөөрөмж гээд тус бүр 85 сая төгрөгийн өртөг бүхий энэ цахим кабинет нь “Персон эдүтэн” хөтөлбөр болон сурагчдын “Мэдлэ” сургуулийн хичээлээ үзэх бодит боломжийг нэмэгдүүлж байгаагаараа онцлог юм.

"Боловсролын тэгш хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлж, улс орныхоо хамгийн сайн багш нарын цахим хичээлийг үзэж өөрийгөө хөгжүүлэх боломж бүрийг энэхүү дижитал танхимуудаар дамжуулан авч хүүхдүүд маань илүү сайн сураарай, багш нар маань ч үр дүнг нь гаргаж ажиллаарай" гэдгийг аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат хэлж байв.
Энэхүү цахим танхимыг Баянхонгор аймгийн 17 ЕБС захиалан хүлээн аваад байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ