Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ХӨВСГӨЛ: Шинэ жилийн баяр тэмдэглэхгүй өрхийн эмнэлгээ унаатай болгожээ



Мөрөн сумын 5 дугаар багийн Засаг дарга Ц.Хуншагай санаачлан багийн иргэд, аж ахуй нэгжээ шинэ жилийн баяр тэмдэглэхгүй хандив цуглуулан Дэлгэрмөрөн өрхийн эрүүл мэндийн төвийг унаатай болгох аяныг өрнүүлжээ. Аянд тус багийн иргэд, аж ахуйн нэгж идэвхтэй оролцож 5 сая гаруй төгрөгийн хандив цугларч Дэлгэрмөрөн өрхийн эмнэлэгт автомашиныг гардуулан өглөө. Дэлгэрмөрөн өрхийн эмнэлэг нь Мөрөн сумын 5,6,12 дугаар багийн иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлдэг.

Үүнээс Уст 5 дугаар багийн 2680 иргэн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг авч байна. Гурван багийн иргэдийн дунд нэг автомашинтай эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг байсан бол нэг автомашин нэмэгдсэнээр ахмад настан, нярай, хөгжлийн бэрхшээлтэй болон хэвтрийн асаргааны иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ түргэн шуурхай хүргэх боломж бүрдэж байгаа ажээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ