Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Багийн төвд сэтгэлзүйн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх өрөө байгуулав



Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах салбар зөвлөл, ГБХЗХГ-ын 7.1 сая төгрөгийн санхүүжилтээр "Сэтгэлзүйн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх өрөө"-г Гуравдугаар багийн төвийг түшиглэн байгуулжээ.
Тус баг нь гэмт хэрэг зөрчил өндөр бүртгэгддэг бөгөөд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдэд зориулан тухайн төвийг байгуулж байгаа аж. 
Сэтгэл зүйн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх өрөөнд “Би биш Бид” аяныг зохион байгуулагч ажлын хэсгийн гишүүд, Цагдаагийн газар, ГБХЗХГ, ЭМГ, Өрхийн эрүүл мэндийн төв, багийн Засаг дарга нарын хамтран боловсруулсан зураглал, үйлчилгээний журмыг баримтлан багийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч нар хохирогчдод үйлчилгээ үзүүлэх аж.
Тус өрөөг бий болгосноор иргэдийг мэдээллээр хангах, тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэх, холбогдох мэргэжлийн байгууллагад холбон зуучлах, ганцаарчилсан зөвлөгөө үзүүлэх, бие махбодь сэтгэл зүйн анхан шатны тусламж үзүүлэх нөхцөл бүрдэж байгаа юм.
Сонирхуулахад, Аймаг орон нутгийн зүгээс ирэх онд Баянхонгор сумын бүх багт мөн ийм өрөөг байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. 



скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ