Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ЗАВХАН: Цахилгаан дамжуулах агаарын шугаманд гарсан гэмтлийг засварлажээ



Тус аймгийн нутагт 110 кВ-ын "Мөрөн-Тэлмэн" Цахилгаан дамжуулах агаарын шугаманд гарсан гэнэтийн аваарийг бүрэн засварлаж дууслаа.
Өчигдөр буюу 2023 оны 12 дугаар сарын 10-ний өдрийн 19 цаг 48 минутад 110 квт-ын Мөрөн Тэлмэнгийн цахилгаан дамжуулах агаарын шугаманд шугамын утас тасарсан гэмтэл гарч, Улиастай сумын нэгдүгээр зэрэглэлийн буюу эмнэлэг, онцгой хэрэглэгчдээс бусад Завхан аймгийн бүх хэрэглэгчдийг тодорхойгүй хугацаагаар цахилгаан эрчим хүчээр хангах боломжгүй болсон. 
Гэмтлийг засварлаж дуусах хүртэл өнөөдөр хэрэглэгчдийг хэсэгчлэн эрчим хүчээр хангаж, шуурхай баг ажиллан 19.00 цагт гэмтлийг бүрэн засварлаж дууссан. Ташрамд эрчим хүчний системийн 2023 оны 12 дугаар сарын 4-10-ний өдрийн 7 хоногийн хамгийн их ачаалал нь өчигдөр буюу 12 дугаар сарын 10-ний өдөр 1521 МВт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 97 МВт-аар их байна.

Тиймээс хэрэглэгч та оргил ачааллын цагбуюу17.00-22.00цагуудадашиглахгүй байгаа цахилгаан хэрэгслүүдээ унтрааж, хэрэглээгээ зохицуулснаар оргил ачааллыг бууруулна. Мөнимпортын зардлыг багасгахад хувь нэмрээ оруулж байгаа юм.

Эрчим хүчээ өдөр бүр хэмнэж, зохистой хэрэглэцгээе. Монгол улсыг галгүй гэрэлгүй болгохгүйн тулд жилийн дөрвөн улиралд байгалийн ямар ч нөхцөлд, дуу чимээ, доргио чичиргээг үл ажран 24 цагийн турш тасралтгүй ажилладаг бидний ажлыг ойлгож, хүлээцтэй хандсан хэрэглэгч та бүхэндээ талархлаа хэмээн Алтай Улиастай эрчим хүчний систем төрийн өмчит хувьцаат компаниас мэдээлэв. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ