Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Баруун гурван аймгийн цахилгаан эрчим хүчийг хязгаарлана


Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн цахилгаан эрчим хүчийг гурав хоногийн хугацаатай хязгаарлах гэж байна. Тодруулбал, 2021 оны 9 дүгээр сарын 20, 21, 22-ний өдрүүдийн 6:00-20:00 цаг хүртэл хугацаанд ОХУ-ын 220/110/35 кВ-ын Чадан дэд станцаас 110 кВ-ын Хандгайт-Улаангом чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамд ОХУ-ын талд урсгал засварын ажил хийгдэх захиалга ирсэн байна. Иймд дээрх өдрүүдэд Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн төвийн нэгдүгээр зэргийн хэрэглэгчдийг тус бүр 1,5 МВт ачаалалтайгаар Дөргөний усан цахилгаан станцаас цахилгаан эрчим хүчээр хангах юм байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ