Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

БАЯН-ӨЛГИЙ: Ирвэсийн амьдрах орчин, идэш тэжээлийг сурталчилсан ханын зураг зурав

“Дэлхийн цоохор ирвэс, түүний амьдрах орчныг хамгаалах хөтөлбөр”-ийг 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод хэлэлцэн баталсан. Уг чуулганаар “Цоохор ирвэс хамгаалах Бишкекийн тунхаглал”-ыг хэлэлцэн баталж, жил бүрийн 10 дугаар сарын 23-ны өдрийг “Дэлхийн цоохор ирвэс хамгаалах өдөр” болгон тэмдэглэж байхаар тогтсон.


Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай аймгийн 27 сумын Эко клубийн сурагч, багш нар энэ жил тус тэмдэглэлт өдрийг Өлгий хотод тэмдэглэлээ. Энэ үеэр Өлгий сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн хичээлийн байрны хананд иргэдэд ирвэс, түүний идэш тэжээл бологч амьтад, мөн амьдрах орчныг нь сурталчлах зорилгоор зурсан зургийн нээлтийг хийв.


Тус зураг нь 12х8 метр хэмжээтэй бөгөөд Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын захиалгаар Ховд аймгийн Урчуудын эвлэлийн хорооны зураач Б.Аюурзана зурсан аж. Өлгий хотын төвд зам дагуу зурсан уг бүтээл нь иргэдийг ирвэс болон түүний амьдрах орчныг хамгаалах үйлсэд уриалан дуудсан, бас хотод өнгө үзэмж нэмсэн чухал ажил болсныг мэргэжлийн хүмүүс хэлж байна. 

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ