Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Цоохор ирвэсийн холбоос нутгийг тогтоолоо

Наранбулаг сумын нутаг Лугжаан хүрээ хэмээх газар хаваржиж байгаа Өмнөговь сумын малчин Б.Энхбаатарын гэрээс 1500 м орчим зайтай газар ирвэс хэвтэж байсныг 2021 оны 4-р сарын 17-ны өдрийн 17:00 цагийн орчимд нохдын чимээнээр гэрийн эзэн харсан байна. Ирвэс тухайн газраа 2 цаг орчим хэвтэж байгаад аядуухан алхсаар зүүн тийш хүрээ рүү орсныг малчин ажиглажээ.
“Зэрлэг амьтан асран хамгаалах ажлын хэсэг” малчин Б.Энхбаатарын хамтаар ирвэс хэвтэж байсан цэг дээр очиход хэвтэр, мөр зэрэг нь цасан дээр тов тодорхой байжээ. Лугжаан хүрээ орчимд ажиглагдсан энэ ирвэс нь өвчин эмгэггүй, бэртэлгүй бөгөөд Хан хөхийн нуруунаас Хархираа уул руу дамжин явж байхдаа малчны ойролцоо хэвтэж түр амарсан гэж үзсэн байна.
Лугжаан хүрээ орчмын газар нь Хархираа, Хан хөхийн нурууг холбосон бэсрэг, намхан уулын бэл бөгөөд цоохор ирвэс дамжин өнгөрдөг холбоос(коридор)нутаг болохыг нотоллоо.
Цоохор ирвэс нь Хан хөхийн нурууны өвөр Наранбулаг сумын Өглөгт, Хяргас сумын Хийвийн хавчиг зэрэг газарт тэмдэглэгдэж байжээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ