Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

БАЯН-ӨЛГИЙ: Хуванцар хог хаягдлуудыг цуглуулж, боловсруулалт хийхээр ажиллаж байна



Баян-Өлгий аймгийн "Казос" компани хаягдал хуванцар, гялгар уут цуглуулж байна. Одоогийн байдлаар иргэд хаягдал хуванцрыг өөрсдөө авч ирж тушаасан тохиолдолд 1 кг-ыг нь 150 төгрөгөөр, компанийн ажилчид тухайн айл дээр өөрсдөө очиж ачих тохиолдолд 100 төгрөгөөр тус тус үнэлж авч байгаа аж.

Өлгий хотын айл өрх, албан байгууллагууд өдөр бүр ойролцоогоор 2 тонн орчим хуванцар хог хаягдал гаргадаг. Тухайн төрлийн бүтээгдэхүүн нь байгаль дээр удаан хугацаанд задардаг тур хүрээлэн буй орчныг ихээр бохирдуулж байгаа. Хуванцар хог хаягдлуудыг хогийн цэг дээр зүгээр хаяхын оронд дахин боловсруулж, эдийн засгийн эргэлтэд оруулах, орон нутагт ажлын байр бий болгох, улсад татвар төлөх бүрэн боломжтой гэж "Казос" компанийн захирал Х.Бегжан хэлж байна. Тийм учраас энэ оны зургаадугаар сараас эхэлж аймгийн төвөөс задалсан машин техник, ашиглалтаас гарсан ахуйн цахилгаан хэрэгсэл, тоног төхөөрөмж болон жимс, ус, ундааны сав, баглаа боодол зэрэг хуванцар хаягдлуудыг цуглуулж эхэлжээ. Мөн Узбекистан Улсын зүгээс эдгээр хаягдлуудыг худалдаж авах санал ч тавиад байгаа аж. 

"Бид даяарчлалын эрин үед амьдарч байна. Тиймээс хог хаягдалтай цуг амьдрах биш, салах цаг нь ирсэн гэж би үздэг. Бусад улс оронд хог хаягдал эдийн засгийн эргэлтэд орж, мөнгө болж байгаа. Бид ч хуванцар хаягдлуудаа шатааж, булж байгаль экологид хортой нөхцөл үүсгээд байж болохгүй.  Тийм учраас хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулахыг зорьж байна. Одоогийн байдлаар 30 гаруй тонн хаягдал цуглуулсан. Мөн БНХАУ, Турк Улсуудаас эдгээрийг боловсруулах тоног төхөөрөмж судалж байна" гэж тэрбээр хэлэв.

Бидний өдөр тутам хогонд хаядаг гялгар уут, хуванцар хаягдлуудаас хүний биед сөрөг нөлөөгүй барилгын шал, бохирын хоолой, цооног, хашаа барихад шаардлагатай материалууд, хүүхдийн тоглоом, хайрцаг зэргийг үйлдвэрлэж болно. Компанийн тооцоогоор Баян-Өлгий аймгийн айл өрх, албан байгууллагуудын жил бүр гаргадаг хуванцар хог хаягдлуудын бүгдийг нь дахин боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулахад 1,5 тэрбум орчим төгрөг шаардлагатай. Иймээс ирэх жилээс эхний ээлжийн тоног төхөөрөмжүүдээ оруулж ирэхээр ажиллаж байгаа бөгөөд ард иргэд, албан байгууллагууд, хүнсний дэлгүүр, үйлчилгээний газрууд хог хаягдлаа цуглуулж, бидэнд тушааж хэвшвэл маш том дэмжлэг болно гэдгийг Х.Бегжан захирал хэлж байлаа. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ