Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Зусланд гарсан айлуудыг “Хорьт”-ын зохион байгуулалтад оруулна



Ховд аймгийн 800-1000 орчим өрх, 3-5 мянга орчим иргэн жил бүр Буянт гол дагуу зусланд гарч байна. Сүүлийн жилүүдэд аялал зугаалга, амралтаар явж байгаа иргэд болон зусланд гарсан айлууд хог хаягдлаа голын ай сав дагуу хаяж усыг бохирдуулж байна.  

Иймээс Жаргалант сумаас “Иргэн бүр байгаль хамгаалагч” санаачилга өрнүүлж, зуслангийн айл өрхүүдийг “Хорьт”-ын зохион байгуулалтад оруулах томоохон ажлыг эхлүүллээ. 

Энэ хүрээнд иргэд “Хорьт”-ын ахлагч болж, өөрийн ойр орчмын 20 өрхийг нэгтгэн, зуслангийн бүсээс тогтмол гардаг хуванцар сав, гялгар уут, ус, ундааны савыг цуглуулж “хог хаягдал пресслэх цех”-д хүргэх замаар байгаль орчиндоо ээлтэй зусах давлагаа өрнүүлэх ба энэхүү ажлаараа уралдаанд оролцох боломж нээгдэх юм. 

Мөн 20 айл өрх голын зүлгэн дээр машинаа тавьдаггүй, зуслангийн бүсэд үйлдэгдэж буй зөрчлийг мэдээлдэг, зуслангийн хураамжийг бүрэн цуглуулсан, өрхийн хог хаягдлаа орон сууц, хашааныхаа хогийн цэгт хүргэж хаядаг зөв менежменттэй шилдэг “Хорьт” байхыг уриаллаа. 

Буянт гол дагуу зусланд гарсан иргэд “хорьт”-ын ахлагч болж хүрээлэн буй орчиндоо ээлтэй зусахыг хүсвэл Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Баяржавхлантай 99432210 утсаар холбогдох боломжтой.

Буянт гол Ховд аймгийн төвөөс 3-4 километрийн зайд, Жаргалант сумын нутаг дэвсгэрт оршдог. 

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ