Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Дархан-Уул аймагт эрдэнэшиш ТАРИАЛЖ БАЙНА


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Дархан-Уул аймагт ажиллаж байна. Энэ үеэрээ Дархан-Уул аймгийн ногоочид, жижиг, дунд бизнес эрхлэгчидтэй уулзаж санал солилцлоо. 
Arslan.mn
Хүнсний ногооны 10 гаруй хувийг дангаараа хангадаг Дархан-Уул аймагт эрдэнэшиш тариалж, худалдаалж байна. Олон талын өгөөжтэй ургац ихтэй таримал болох эрдэнэшишийн нийт ургацын 20%-ийг хүнсний зориулалтаар ашигладаг
Мөн эрдэнэшишээр гурил, будаа хийхээс гадна цардуул, этилийн спирт, шар айраг, глюкоз, саахар, тос, Е аминдэм бусад бүтээгдэхүүн гаргаж авдгаараа онцлог аж. 1 кг үр нь 1.34 тэжээлийн нэгжтэй тэнцэх учир эрдэнэшиш маш чанартай тэжээл болдог байна.
Дархан-Уул аймгийн бизнес эрхлэгчдийн хувьд Жижиг, дунд бизнесийг дэмжих зээлд хамрагдсан төдийгүй үйл ажиллагаагаа өргөжүүлж “Хүнсний хангамж, аюулгүй байдал” Үндэсний хөдөлгөөн, УИХ-ын 2022 оны 36 дугаар тогтоолын хүрээнд олгож буй хөнгөлөлттэй зээлд хамрагдаж бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэгдүүлсэн тухай дурдаж байлаа.
Arslan.mnArslan.mn
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ