Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Дархан-Уул аймаг дотооддоо төмсний хэрэгцээгээ 100 хувь хангах болов


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х. Болорчулуун нар Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ “Шинэ орчин трейд” ХХК-ийн ургац хураалтын явц байдалтай танилцлаа. Тус компани Орхон суманд 90 га-д төмс хүнсний ногоо тариалж 1 га-аас дунджаар 250-300 тонн ургац хураан авч байна. Мөн Сэлэнгэ аймагт 410 га-д үр тариа тариалж  нэг га-аас 16-21 центр ургац хурааж байна.
    Улирлын чанартай ажилд оюутнууд, цэргүүдийг өдрийн 50-60 мянган төгрөгөөр цалинжуулан ажиллуулдаг. Тус компани өөрийн хөрөнгөөр ногооны 100 га талбайнхаа усжуулалтын системийг бүрэн шийдсэн. Мөн шинээр 2000 тн механикжсан хүнсний ногоо хадгалах зоорь барьжээ.
    Хөргүүрийн асуудлыг шийдвэрлэн шинэ зоорио бүрэн ашиглалтад оруулах, нэмж усалгааны систем суурилуулах гээд санхүүгийн бэрхшээлтэй тулгарч байгаа. Тиймээс хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлэхийг төр засгаас хүсч байна гэв.
   Тэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний хувьсгал, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөдөлгөөнийг талархан хүлээн авч, бүх боломжоо дайчлан ажиллаж байгаагаа илэрхийллээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ