Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ОРХОН: Орхон аймаг цахим дэд бүтцээ цаашид улам нэмэгдүүлнэ



Өнгөрсөн амралтын өдөр Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Орхон аймагт ажиллалаа.Тэрээр“ХУРДАН”цэг болон“Цахим төв,“Мэдээлэл шуурхай удирдлагын төв”-тэй танилцлаа.

Орхон аймаг “Ухаалаг хот” болох зорилт тавьж сүүлийн гурван жил “Цахим Эрдэнэт 1” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд, төрийн үйлчилгээний “Хурдан цэг”, “Цахим төв”-ийг байгуулсан юм. Эдгээр төвөөр төрийн 60 гаруй үйлчилгээ үзүүлж  байна.
Харин “Мэдээлэл, шуурхай удирдлагын төв” нь  Орхон аймгийн газар нутгийг бүхэлд нь хэрсэн камержуулалтыг хянаж мэдээллээ мэргэжлийн байгууллагуудад дамжуулж ажилладаг юм.
Эдгээр төвийн үйл ажиллагаатай танилцсаны дараа Н.Учрал сайд хэлэхдээ, “ Орхон аймаг цахим дэд бүтцээ сайн  бүрдүүлсэн байна. Цаашид төрийн үйлчилгээг бүрэн цахимжуулахад идэвхтэй оролцоорой” гэсэн юм. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ