Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хөвсгөл аймаг emongolia системд орон нутгийн захиргааны байгууллагын 77 үйлчилгээг нэвтрүүлсэн анхны аймаг боллоо


Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон И-Монгол академийн хамтарсан баг Хөвсгөл аймагт ажиллаж байна. Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ аймгийн албан хаагчдад "Цахим үндэстэн" бодлогын баримт бичиг, "Цахим жишиг аймаг" концепцийг танилцууллаа. Хөвсгөл аймаг emongolia системд орон нутгийн захиргааны байгууллагын 77 үйлчилгээг нэвтрүүлсэн анхны аймаг боллоо.
Тус аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний 38 агентлаг байгууллага, 23 сум, нэг тосгонд төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн систем “ERP” системийг нэвтрүүлэн ажиллаж байна.

Мөн 23 сум, нэг тосгонд "Төрийн нэг цэгийн үйлчилгээний операторын систем"-ийгнэвтрүүлээд байна. Цахим хөгжил, харилцаа холбооны яам, И-Монгол академийн хамтарсан баг төрийн албан хаагч, иргэдэд цахим аймгийн загварчлалыг танилцуулж, арга зүйн зөвлөмж өглөө.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ