Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ОРХОН:IRGEN.ERDENET.MN хаягаар нэвтэрч төрийн бүх байгууллагад хандаж болно

“Цахим Эрдэнэт 1” хөтөлбөрийн хүрээнд аймгийнЗДТГ irgen.erdenet.mn вэб системийг ажиллуулж эхэллээ. Ингэснээр иргэдийн санал хүсэлтийг цахимаар хүлээн авдаг анхны аймаг болж байна. Иргэд гар утаснаасаа irgen.erdenet.mn хаягаар нэвтэрч Орхон аймгийн бүх төрийн байгууллагад хандан санал хүсэлт, өргөдөл гомдлоо гаргах боломжтой юм.
Мөн тухайн иргэний гаргасан гомдлыг хүлээн авсан, шийдвэрлэсэн талаарх мэдээллийг иргэний гар утсанд илгээнэ. Ингэснээр иргэд өөрийн гаргасан санал хүсэлт, гомдлын шийдвэрлэлтийг давхар хянах боломжтой болж байна. 
Тус вэб системийг ашиглалтад оруулснаар төрийн үйлчилгээг цаасгүй, түргэн шуурхай, хүнд сурталгүй хүргэх боломж нээгдэж байгаа юм. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ