Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Н.Учрал: Ерөнхийлөгчийн хоригийг хүндэтгэн хүлээн авч байна


Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралын батлуулсан Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан. Үүнтэй холбогдуулан сэтгүүлчид Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал байр суурийг сонирхлоо. Тэрбээр "Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Ерөнхийлөгч хориг тавьсан байна. Ерөнхийлөгчийн хоригийг хүндэтгэн хүлээн авч байна. Би хоригийг үндэслэлүүдийг гар дээрээ хүлээж аваагүй байна. Процедурын хувьд алдаа гаргасан гэж дүгнэж байгаа юм байна. Олон нийтийн санаа бодлыг тусгах ёстой гэсэн Ерөнхийлөгчийн байр суурийг хүлээн авч байна. Миний хувьд үнэт зүйлээсээ ухраагүй. Цахим гэмт хэрэг 3.8 дахин өсөж 18 тэрбум төгрөгийн хохирол нэг жилийн дотор учирсан гэсэн тоон үзүүлэлт бий. Энэ хохирогчдыг, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах гэсэн эхний алхам бол энэ хууль байсан. Цахим орчинд иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах ажлыг цаашид тасралтгүй хийнэ" гэлээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ