Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

НАТО Оросын эсрэг хоригийг үргэлжлүүлэх хэрэгтэй гэв



НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авах нь чухал бөгөөд хоригийг үргэлжлүүлэх хэрэгтэй хэмээн мэдэгджээ. Түүний ярьж буйгаар Крымийн нөхцөл байдлын дараа Оросын эсрэг тавьсан хоригийг үргэлжлүүлэх ёстой аж. Йенс Столтенберг мөн НАТО Гүрж болон Украинд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлнэ гэжээ.Өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан НАТО Оросыг ашигтай түнш гэж тодорхойлсон стратегийн үзэл баримтлалаа өөрчилнө гэж мэдэгдсэн юм.
Крымийн хойгт 2014 онд бүх нийтийн санал хураалт болж, Крым ОХУ-ын бүрэлдэхүүнд орсон билээ. Үүнийг АНУ тэргүүтэй олон орон, НАТО зэрэг байгууллага ОХУ хууль бусаар Крымийг өөртөө нэгтгэлээ гэж үзсэн юм. Тэд ОХУ-ын эсрэг хориг тавьсаар байгаа билээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ