Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ашиглалтад орохгүй 13 жил үргэлжилж буй Дарханы Спорт цогцолбор


Дарханы зам, Дархан үйлдвэр технологийн парк, Дархан нефтийн үйлдвэр, Дарханы Спорт цогцолбор шаваа тавиад  арав гаруй жилийн нүүр үзсэн ч баригдаж дуусдаггүй ээ. “Урт настай, удаан жаргалтай” Спорт цогцолборын барилгыг “Химон констракшн”, “Нэмбар” компанийнхан Эрүүл мэндийн яамны зарласан 11.6 тэрбум төгрөгийн тендерт ялж аваад 2011 оны долдугаар сарын 6-ны өдөр барилгын улаан шугамыг татан, сүр дуулиантайгаар шав тавьж байлаа.
“Химон констракшн” ХХК, “Нэмбар” ХХК-ийнхан Спорт цогцолборын барилгын ажлыг 2012 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр хүлээлгэж өгөхөөр анх гэрээ үзэглэсэн байдаг.  Гэтэл тэд одоо хүртэл, амласан хугацаандаа барилгаа дуусгаж чадалгүй 13 жилийн нүүрийг үзэж байна. Гэрээний хугацаандаа барилгаа барьж ашиглалтад өгөхгүй байгаа. Төсөвт өртөгөө жил бүр шахам хэтрүүлэн нэмээд байдаг тус компанид ямар ч арга хэмжээ авахгүй “Толгойг нь илж суу” Засгийн газрыг яалтай ч билээ.
“Нэмбар” компани  2013 онд  “11.6 тэрбум төгрөг Спорт цогцолборыг босгоход хүрэлцэхгүй байна. “Төсөвт өртөгийг 21.4 тэрбум төгрөг болгож нэмэхгүй бол бид барихгүй” гээд гэдийж байгаад төсвөө нэмүүлж авсан. Гэвч тэд 2017 онд зардлыг дахин нэмж, 1.8 тэрбум төгрөгийн санхүүжилт нэмж өгвөл 2019 онд спорт цогцолборыг ашиглалтад өгнө гэж амласан боловч мөн л чадаагүй. Харин одоо тэд төсөвт зардлыг 27 тэрбум төгрөгт хүргэсэн ч “Хумсаа чамласан хүүхэд” шиг дахин нэмүүлж 30 тэрбум болгохоор зүтгэж байгаа сурагтай ч Спорт цогцолборыг хэзээ ашиглалтад өгөх нь бүрхэг хэвээр л байна.
Дархан-Уул аймгийн Шинэ, хуучин хорооллын дунд  Дархан сумын 14 дүгээр багт баригдаж буй 2200 хүний суудалтай Спорт цогцолборын барилгын ажлын явц яагаад удаашраад байгаа, ашиглалтад хэзээ орох зэрэг асуудлаар гүйцэтгэгч “Нэмбар” ХХК-ийн захирал О.Нэмэхболд болон захиалагч тал, хяналтын байгууллага, аймаг орон нутгийн холбогдох удирдлагуудаас УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн, УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр нар тайлбар мэдээлэл сонсжээ.
Гүйцэтгэгч компанийн хувьд энэ 2023 онд ажлаа эхлүүлээд 40 гаруй хоног болж байгаа гэнэ.  Энэ хугацаанд “Гадна фасадны шил, гадна, дотор металь хаалгууд болон “А” заалны хаалтын ажлуудаа хийсэн. Мөн “А”,”Б” блокийн ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Ойрын хугацаанд сандал, гэрэл зэрэг гаднаас захиалсан тоног төхөөрөмжөө татан авна. Энэ долоо хоногт , тавдугаар сар дотор засал чимэглэлийн ажлаа хийхээр төлөвлөсөн. Сүүлийн үеийн спортын барилгуудад тоног төхөөрөмж дэлгэц зэргийг заавал шаарддаг болсон. Үүнийг барилгын ажлын гүйцэтгэлтэй хамтад нь шийдэн хүлээлгэж өгөхөөр төлөвлөн ажиллаж байгаа” гэж компанийн захирал тайлбарласан байна.
Харин захиалагчийн зүгээс барилгын ажлын явцад байнга хяналт тавьдаг. Нэмэлт ажлын даалгавар өгсөн. Ажил удааширч байгаа нь компанийн санхүүгийн чадамжгүй байдал болон хүн хүчний хүрэлцээ муу байгаатай шууд холбоотой гэдгийг мэдэгдсэн байх юм.
Гүйцэтгэгч компани одоогоор 10 хүрэхгүй хүнтэй ажиллаж байгаа аж. Ийм хүн хүчээр ирэх долдугаар сар гэхэд үндсэн барилгаа ашиглалтад хүлээлгэж өгөх боломж харагдахгүй байгаа. Тус цогцолборын төсөл 2011 онд эхэлсэн ч 2013 онд хөрөнгө оруулалтын 11 тэрбумыг  22 тэрбум төгрөг болгож өсгөсөн учир улсын төсөвт хүндрэл учруулсан тус компанид нэмэлт төсөв өгөхгүй хэмээн мэдэгдэж байжээ. Үүний улмаас “Нэмбар” компани гэдийж нэмэлт төсөв өгөхгүй байгаа учир ажлаа зогсоолоо хэмээн мэдэгдэж байсан аж. 2017 онд төсөвт 1.5 тэрбум төгрөгийг суулгаснаар төсөвч өртөгийн санхүүжилтыг  "Зогсоосон жагсаалт"-аас гарч төсөл ахин хөдөлж эхэлжээ. Одоо цогцолборын төсөв 27 тэрбум төгрөг болж өсөөд байгаа юм.  “Нэмбар” компани 30 тэрбумыг өгвөл ашиглалтад оруулж болох юм гэж магадгүй байдалтай байна.
Дархан-Уул аймгийн ЗДТГ-аас 2022 онд барилгын ажлыг эрчимжүүлэхээр ажлын хэсэг байгуулжээ. Тус ажлын хэсэг нь Спорт цогцолборын ажлын явцад саад болж буй асуудлыг шуурхай шийдвэрлэн, гүйцэтгэгч “Нэмбар” компанид удаа дараа шаардлага тавин ажилласны үр дүн гараагүй л байна. Спорт цогцолборын нээлтийг хэзээ хийхийг энэ оны долдугаар сарын 1-ний өдөр зарлахаар болсон гэнэ. Харин Дарханчууд ажилдаа хариуцлагагүй хандаж, Спорт цогцолборыг барьцаалан төсөвт өртөгийг “Тэнгэрт тултал” нэмж суугаа “Нэмбар” компанийнханд итгэхгүй байгаа аж.   Улаанбаатар хотын X хорооллын спорт цогцолборын эмгэнэлт түүхийг давтан, устгаж, нураах хэмжээнд хүрэхгүй л ашиглалтад ороосоо билээ хэмээн хүсэн хүлээж сууна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ