Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хониндоо яваад нас барсан охины ээж БАДАМХОРОЛ: Гэмт хэрэгтэн охиныг минь яргалж, хөнөөсөн байна гэсэн


Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Товогийн уул гэх газраас таван жилийн өмнө хонио хариулахаар гэрээсээ гараад сураггүй болсон Б.Мөнгөнцэцэг охины цогцсыг энэ сарын 3-ны өдөр 
модон дундаас олсон. Тодруулбал, охин хүчирхийлүүлж амиа алдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод бөгөөд тус хэргийн сэжигтнээр өмнө хоёр удаа хүчиндэх гэмт хэргээр ял, шийтгэл эдэлж байсан 38 настай Б гэгчийг Өмнөговь аймгийн Цагаан хад суурьшлын бүсээс баривчилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм. Урьдчилсан байдлаар сэжигтэн Б гэгч нь талийгаач охиныг хүчирхийлж, цогцсыг нь хэргийн газраас гурван км зайд аваачин модон дунд нуусан байж болзошгүй байна.

Охины сураггүй болсон хэргийн талаар эргэн сануулахад, Б.Мөнгөнцэцэг охин Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын төвөөс 10 км зайд орших Товогийн уул гэх газар ээж, эмээ, төрсөн ах, ээжийнхээ эмэгтэй дүү, түүний хоёр хүүхэдтэй хамт амьдардаг байсан. Талийгаач охин 2018 оны наймдугаар сарын 7-ны өдрийн 11:00 цаг орчимд гэрээсээ гараад сураггүй болсон байдаг. Түүнийг хамгийн сүүлд нагац ах болон түүний хүү сураггүй болсон өдрийн 11:00 цаг орчимд харсан бөгөөд хониныхоо захад зогсож байсан талаар манай сайт мэдээлж байсан. Б.Мөнгөнцэцэг охиныг сураггүй болсноос хойш Засаг даргын Тамгын газар болон нутгийн иргэд, мэргэжлийн анги, байгууллагуудын хамтарсан баг удаа дараа эрлийн ажиллагаа зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй тул эрлийн ажиллагааг зогсоосон байдаг.

 
                       Тэгвэл хэрэг гарснаас таван жилийн дараа охины цогцсыг олж, шинжилгээнд өгч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Бид охины ээж н.Бадамхоролтой  холбогдож, тодруулахад “Гэмт хэрэгтэн охиныг минь аймшигтай болгосон байна гэсэн. Яргалж хөнөөсөн болох нь тогтоогдож байгаа. Одоогоор охиныхоо цогцсыг хараагүй, үзээгүй байна. Хуулийн байгууллагаас холбогдохыг нь хүлээж байна. Хэзээ дуудахыг нь мэдэхгүй. Ах, дүү нар маань цогцсыг нь хараагүй учраас олдсон гэдэг нь худлаа ч юм уу гэж бодох юм. Хурдхан шиг л арга хэмжээ аваасай билээ. Өндөр настай ээжийн минь бие тааруу байна. Миний ч даралт ихсээд, зүрхний хэм алдагдаад хэцүүхэн байна” гэсэн юм.
Ergelt.mn
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ