Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Баян-Өлгийд амиа алдсан 19 настай ОХИНЫ ЭЭЖ: Миний охины цогцос авах юмгүй болсон, хэрцгийгээр хөнөөсөн байсан


Нэгдүгээр сарын 18-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас 19 настай охин гэрээсээ гараад алга болсон. Улмаар охиныг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байсан билээ. Гэвч харамсалтай нь өнгөрөгч гуравдугаар сарын 18-ны өдөр охиныг цогцсыг олсон. Охины цогцсыг олоход бусдад зэрэмдэглэгдэж шороонд булсан байхад нь олсон байдаг.
Тэгвэл охины ар гэр ховд.мн сайтад дараах тодруулгыг өгчээ. Охины ээж:
“Миний охин зүв зүгээр ажлаа тарж ирээд, хоолоо хийгээд сууж байхад Одноо гэж хүн дуудаад аваад явсан. Хоёрын хоёр танихгүй хүний машинд охиныг минь машинд суулгаад аваад явсан. Цагдаа нар ажлаа сайн хийсэн бол охин минь амьд мэнд байх байсан. Гэтэл одоо цагдаа өөр юм ярьдаг. Камерын бичлэг ч шалгаагүй. Би гомдолтой байна. Охины минь цогцос авах юмгүй болсон, маш хэрцгийгээр хөнөөсөн байсан. Охиныг алга болсны дараа хариуцсан казак цагдаа намайг маш их доромжилж, хэрцгийгээр байцаасан” гэв.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ