Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Баян-Өлгий аймагт алга болсон охиныг хөнөөж, цогцсыг нь шуудайнд хийгээд нуусан байжээ


Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас 19 настай Д.Мөнгөнтуяа гэх охин "Хоёр найзтайгаа уулзана" гэж гэрээсээ гараад сураггүй алга болсон тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл алга болсон охиныг хөнөөж, цогцсыг нь шуудайнд хийгээд нуусан байжээ. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө сураггүй алга болсон М-ийг эрэн сурвалжлах ажлын хүрээнд цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж А нь М-ийн амь насыг хохироож, цогсцыг нуусан байсныг олж тогтоожээ. Улмаар мөрдөн шалгах ажилллагааг Баян-Өлгий аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн явуулж байна.
Түүний ээж бидэнд мэдээллэхдээ"Миний охин нэгдүгээр сарын 28-ны 20:40 цагийн үед “Хоёр найзтайгаа уулзчихаад ирье” гээд гэрээсээ гарсан юм. Хоёр найз нь манай хамаатны хүүхдүүд болохоор тэд жинхэнэ найзууд гэсэн үг. Тэгээд ирэхгүй цаг орчим болохоор нь утас руу нь залгаж асуутал “Хоёр найзтайгаа гадуур явж байгаад очъё” гэсэн. Гэтэл тухайн үед хоёрдугаар сургуулийн үйлчлэгч Одмаа гэх эмэгтэй охиныг минь бааранд дуудсан байсан. Түүний бичсэн чатыг цагдаа нар эрэн хайх ажиллагааны үеэр ил болгосон. Тэгээд охин минь хоёр найзтайгаа түүний дуудсан бааранд очсон байсан. Гэтэл тэнд нь Одмаагийн найз болох Цэнгэл сумын цагдаагийн төлөөлөгчийн орлогч Баярсайхан, Цэнгэл сумын багийн дарга гэх хоёр залуу байсан юм билээ. Тэгээд охиныг минь гэр рүүгээ явах гэтэл Одмаа “Чи бидэнтэй хамт жаахан суучих. Чамайг гэрийнхэн чинь яав л гэж дээ. Би чамайг хүргээд өгчихнө” хэмээн хормойноос нь татсан гэдэг. Тэгээд охины минь хоёр найзыг бүжиглэж байхад нь Одмоо охиныг минь гэрт нь хүргэж өгнө хэмээн баарнаас авч гараад найзынхаа автомашинд суулгаж явуулсан байдаг" гэж ярьсан юм.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ