Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ХУД-т ундны усны шаардлага хангаагүй шугам тавьсан таван ААН, хүлээж авсан 10 албан тушаалтанд хариуцлага тооцно


Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Хан-Уул дүүргийн 23, 24-р хорооны нутаг дэвсгэр дэх 25 мянган хүн амьдардаг Ханбогд, Арцат, Богд вилла, Хүннү вилла, Хангарьд 1, Хангарьд2, VIP residence зэрэг 20-иод орон сууцны хотхон халуун, хүйтэн ус зэвтэй байна гэсэн 400 гаруй гомдол хотын захиргаанд ирсэн. Гомдолтой холбоотойгоор Ажлын хэсэг байгуулагдан ус зэвтэй байгаа шалтгааныг тодруулахаар ажилласан.  
Хэд хэдэн удаагийн шинжилгээгээр усан дахь төмрийн агууламж ихэссэн, өнгө өөрчлөлттэй гэсэн хариу гарсан. 
Орон сууцны хорооллын ус дамжуулах хоолойд хийсэн шинжилгээгээр Яармагийн ус дамжуулах эх үүсвэрээс хэрэглэгчдэд  түгээх үед манган, төмөр, цайрын агууламж нэмэгдэж, зэвтэй гарч байгаа нь ус дамжуулж буй шугам хоолойноос хамааралтай гэсэн дүгнэлт гарсан. 
"Пума констракшн" ХХК, "Пи Ай Эм Эм" ХХК-ийн хөрөнгөөр барьсан 200 мм-ийн голчтой, 2 км шугам, "Шинэ өргөө" хорооллын гаднах 200 мм-ийн голчтой ган шугам болон орон сууцны хорооллын доторх шугам сүлжээ, тоноглолыг стандартад нийцүүлэн солих шаардлага гарч байна. Усны зэвийг арилгахаар шугам хоолойг угаасан боловч түр зуурын шинжтэй арга хэмжээ болсон.
Тиймээс шугам угсралтыг хийлгэхээр захиалсан гурав, ус дамжуулах хоолойг угсарсан хоёр компани, нийслэлээс эдгээр ажлыг хүлээж авсан эрх бүхий 10 албан тушаалтныг дараагийн шатны байгууллагад шилжүүлнэ. "гэв.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ