Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Дарханчууд засаг дарга Б.Азжаргалыг эргүүлэн татахыг хүслээ


Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалын тухай таагүй мэдээллийг дарханчууд бидэнд ирүүлсээр байна. Б.Азжаргал даргын хувьд ИТХ-ын дарга С.Насанбаттайгаа хамтран хууль бус томилгооноос эхлээд олон хуудуутай зүйл хийсэн баримт бидний өмнө хангалттай байна. Гэхдээ үүнийг энд дурдахгүй, дараа үргэлжлэл болгон үлдээе. Тэгэхээр өнөөдөртөө зөвхөн хувийн хөрөнгөө хэрхэн зузаалсан тухайд ганцхан баримт дурдъя.
Тэрбээр Дархан сумын 31 дүгээр хороололд дөрвөн айлын газар дээр нэг тэрбум төгрөгийн үнэлгээтэй хаус бариулж, 216 сая төгрөгөөр тавилга авсан талаар АТГ-т шалгагдаж байгааг урьд өмнө мэдээлж байсан. Гэвч энэ асуудал аль нэг газарт уусан алга болсон.
Ингэхдээ тэрбээр эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж өөрийнхөө байшинд дэд бүтцийг бүрэн шийдүүлсэн аж. Харин энэ талаар асуухаар "Энэ миний байшин мөн. 2018 онд 12 сая төгрөгөөр дэд бүтцийг бүрэн шийдүүүлсэн. Намайг олон жил даргын алба хашсан болохоор ингэж харддаг юм. Гэтэл би өөрийнхөө хөрөнгөөр өөртөө таарсан байшин барьсан гэж боддог" гэх хариултыг өгчээ.
Тэрбээр урьд өмнө Дархан сумын Засаг даргаар ажиллаж байгаад 2020 онд аймгийн Засаг дарга болон дэвшсэн. Засаг даргаар ажилласан хүн нэг тэрбум төгрөгийн өртөг бүхий хаус бариулаад дэд бүтцээ бүрэн шийдэж болдгийг тэр харуулсан, бас хариулсан анхны Засаг дарга болж байна. Үүгээр ч зогсохгүй албан бус эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол тэрбээр Зулзагын голын хөвөөнд зуслангийнхаа байшинг шинэчлэн хаус бариулсан гэдгийг хэлсэн. Ингэхээр тэр шинэ цагийн баян дарга нар шиг үзэж байгаа бололтой.
Уг нь Б.Азжаргал даргын Хөрөнгө орлогын мэдүүлгийг харахад тэрбум тэрбум төгрөгөөр хаус бариулах орлогогүй гэж болно. Тухайлбал, 2017 оноос хойшхи түүний хөрөнгө орлого өдийг хүртэл тогтвортой өсч ирсэн ч ийм боломж байхгүй бөгөөд 2018 онд 30 сая 188 мянга, 2019 онд 40 сая 195 мянга, харин 2020 онд 62 сая 530 мянга болж өссөн үзүүлэлттэй гарчээ. Түүнчлэн гэр бүлийн орлогын хувьд 2018 онд 76 сая 200 мянга, 2019 онд 84 сая 357 мянга, 2020 онд 50 сая 729 мянга болж буурчээ.
Үл хөдлөх хөрөнгийн хувьд нийтийн орон сууц тав, зуслангийн байшин нэг,  үйлчилгээний зориулалттай нэг, авто гараж хоёр, тээврийн хэрэгслийн хувьд “Toyota Prado” автомашинтай аж. Эндээс харахад богино хугацаанд тэрбум тэрбум төгрөгөөр хаус бариулах өндөр орлоготой хүн биш.
Ямартай ч цахим орчинд ажлаа явуулдаг хэтэрхий хөөстэй Б.Азжаргал даргыг эргүүлэн татахгүй бол МАН айсуй 2024 онд Дархан-Уул аймагт лав ялагдал хүлээх нь ойлгомжтой гэдгийг дарханчууд хэлэх төдийгүй эргүүлэн татахыг хүслээ.
С.ДАНЗАН
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ