Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг АТГ-т шалгуулна гэв


Увс аймгийн МАН-ын дарга нарын авилгын гэмт хэргийн талаар Увс аймгийн Засаг дарга асан Д.Цэндсүрэн өнөөдөр / 2022.02.18 / мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Сүүлийн үед намайг их гүтгэж байна. Би 2012-2016 онд Увс аймгийн Засаг даргаар ажилласан. Хэдэн арван тэрбумаар мөнгө завшиж, албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглаж хөрөнгөжсөн, хөрөнгөө нууж Өмнөговь аймагт тээврийн компани байгуулж, хилийн хориотой бүсэд ШТС ажиллуулж байгаа гэж гүтгэсээр байна. АТГ-аас гурван удаа хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ямар нэгэн албан тушаалын гэмт хэрэг байхгүй. Мөнгө авлига, албан тушаалын шинж чанартай хэрэг алга гэж үзсэн. Увс аймгийн гудамж төсөлд 10 хүрэхгүй км замыг 27 тэрбумаар тавьсан гэж гүтгэсэн. Энэ ажил бол 27 тэрбум төгрөгөөр УИХ-аас баталсан нь үнэн. Гэхдээ гүйцэтгэгч компанид нь зөвхөн гүйцэтгэлээр нь санхүүжүүлэлт өгөх гэрээтэй хийгдсэн. УИХ-аар баталсан төслийг 15.5 тэрбумаар гүйцэтгэж улсын төсвөөс найман тэрбум гүйцэтгэгч компанид олгосон. Аймагт баригдсан 12.5 км авто зам 17.5 тэрбум төгрөгөөр барьж дуусгасан. Улсын төсвийн 11.5 тэрбум төгрөгийг хэмнэсэн. Гүйцэтгэгч компани нь найман тэрбум төгрөг авсан ч 7.5 тэрбумыг одоо болтол авч чадаагүй” гэлээ.
Мэдээллийнхээ төгсгөлд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар болон 2016-2020 онд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Батсайхан, Засаг даргын Тамгийн газрын дарга С.Батжаргал нарыг АТГ-т шалгуулахаа мэдэгдлээ. Энэ талаар хэлэхдээ "Увс аймгийн МАН-ын удирдлагуудын авлига албан тушаалын хэргийг шалгах цаг болсон. Ялангуяа сүүлийн 10 жилийн хугацаанд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатартай холбоо бүхий хүмүүс Увс аймгийг тонож дээрэмдээд дуусаж байгаа. Барилга барьж, бүтээн байгуулалт хийхэд цаана нь заавал авлига явж байдаг. Энэ бол мөсөн уулын орой" гэсэн юм. 
Бэлтгэсэн: Н.Еркекүль
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ