Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Бүгдийг С.Баяр “даах уу”

Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан С.Баярцогт, Эрдэнэс монгол компанийн удирдах албан тушаалд ажиллаж байсан Б.Бямбасайхан, Д.Ганболд нарын 7 хүнд холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаасан үйлдэлтэй хэрэгт 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд тус тус шилжүүлээд байсан. Холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 5-нд болох байсан ч хойшлуулсан. Учир нь оролцогч Д.Ганболд өмгөөлөгч авах хүсэлт гаргасан учраас шүүх хурлыг ирэх даваа гараг буюу тавдугаар сарын 11-нд товлосон.
Асуудлыг сануулбал, С.Баяр нарын долоон хүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан буюу Оюутолгой гэрээг байгуулахдаа “Айвенхоу майнз” компанид илт давуу байдал үүсгэсэн гэсэн хэргээр 2017 оноос шалгаж эхэлсэн. 2018 онд С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, С.Бямбасайхан нар саатуулагдан баривчлагдаж байсан. Шүүгдэгчдийн хувьд гэрээний төслийг тухайн үеийн хууль тогтоомжийн дагуу бэлтгэж УИХ баталсан. Өөрөөр хэлбэл УИХ-ын хамтын шийдвэр байсан гэж тайлбарладаг.
Гэвч үүний цаана Ерөнхий сайд асан залуусаа “уснаас хуурай гаргах”-аар төлөвлөсөн талаарх мэдээ чих дэлсэж эхлэв. Учир нь түүний хувьд нэгэнт улстөрийн карьер нь насны хувьд ч, нэр хүндийн хувьд ч дуусгавар болчихсон. Тиймээс бүх хэргийг ганцаараа толгойн даан хариуцна. Харин бусад нь амиа бодох талаар зөвлөлджээ. Гэхдээ чимээгүй бүгэхээс илүү С.Баярцогт энэ удаа Сэлэнгэ аймгаасаа бие даасан хэвээр ялалт байгуулах магадлал нь өндөр учраас цаашид “зам нь шулуудна”. Тэр цагт эргээд хамтрагчдаа хариу барих маягаар ажиллахаар болсон гэх. Тэгэхээр тэдний хувьд сонгуулиас өмнө шүүх хурлыг аргацааж хойшлуулах тактик барьж байгаа бололтой. 
Б.Төгөлдөр
Эх сурвалж: erennews.mn
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ