Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ХЭНТИЙ:1788 өрх инженерийн шугам сүлжээнд холбогдоно



Хэрлэн сумын нэг, хоёрдугаар багт гэр хорооллын шугам сүлжээ төслийг хэрэгжүүлж байна.  Энэ төслөөр нэгдүгээр багт ариутгах татуургын 17929 м шугам, цэвэр ус дулаан хангамжийн 36000 м шугамын угсралт, хоёрдугаар багт ариутгах татуургын 17444,7 м шугам, цэвэр ус дулаан хангамжийн 36294.4 м шугамын угсралтын ажлыг тус тус хийх юм. Нийт 107.6 км урт шугам сүлжээний ажил гүйцэтгэхээс гадна 4,8 мегаватт халаалтын зуухны барилгыг барихаар төлөвлөжээ.
Төсөл бүрэн хэрэгжсэнээр нэгдүгээр багийн 859 өрх, хоёрдугаар багийн 929 өрх инженерийн шугам сүлжээнд холбогдох боломжтой болж байгаа юм. Энэхүү ажил нь 2022 оны таван сараас эхэлсэн бөгөөд энэ оны 12 дугаар сард ашиглалтад орох аж.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ