Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ОРХОН: Ашиглалтын хугацаа дууссан шугамыг Европын сэргээн босголтын банкны санхүүжилтээр шинэчилнэ

Орхон аймгийн хэмжээнд цэвэр усны нийт 113 км шугам сүлжээ байдгаас 34.3 км буюу 30 гаран хувийнх нь насжилт дууссан байна. Өөрөөр хэлбэл, насжилт дууссан дээрх   шугам сүлжээнүүд нь 1975 онд анх ашиглалтад орж байжээ. Тэгвэл  2004-2015 онд тависан 39.7 км инженерийн шугам сүлжээ  эрсдэлтэй буюу насжилт мөн дуусч байгаа аж.  Түүнчлэн Уурхайчин баг  3 дугаар  хорооллыг тойрсон цэвэр усны төв шугамыг шинэчлэх зайлшгүй   нөхцөл байдал үүссэн байна. Тус хэсгийн цэвэр усны шугам мөн л 1978 онд ашиглалтад оржээ. Энэ мэт ашиглалтын хугацаа дууссан солих, шинэчлэх шаардлагатай инженерийн шугам сүлжээ хэд хэдэн газар бий. Тиймээс Европын Сэргээн босголтын хөгжлийн банкны санхүүжилтээр ашиглалтын хугацаа дууссан  инженерийн шугам сүлжээг солих, шинэчлэх ажлыг хийхээр төлөвлөж  байна. Ингэснээр иргэд, аж ахуйн нэгж байгууллага найдвартай цэвэр усаар хангагдахаас гадна усны алдагдал багасах юм.  
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ