Төв аймгийн Цагдаагийн газрын нэр бүхий хоёр алба хаагч бусдыг эрүүдэн шүүж, эзэнгүй таван хэргийг тэдэнд хамааруулан тохжээ.
Тодруулбал, Одоогоос таван жилийн өмнө буюу 2018 онд Төв аймгийн Цагдаагийн газрын алба хаагч М, Т нар тус нутагт оршин суух ах дүү дөрвөн иргэнийг эрүүдэн шүүж, малын хулгайн эзэнгүй таван хэргийг тохсон байна.
Ингэх явцдаа гэр бүлтэй нь уулзуулахгүй хориглож, ёс бусаар харьцах, цаашлаад хорих байранд хоол хүнсээр боогдуулах замаар ял тулгаж байжээ.
Мөн “Хэрэг хүлээ” хэмээн удаа дараа шаардаж байсан гэх бөгөөд энэ үйлдлийг шалгуулахаар хохирогч Хууль хяналтын байгууллагад хандаж байсан ч хэргийг шалгаж байсан алба хаагчийг ажлаас нь чөлөөлж, асуудлыг одоо хүртэл шийдээгүй байгаа аж.
Хохирогчийн хэлж байгаагаар, тухайн хэргийг шалгаж байсан алба хаагч нь 11 хоног хохирогчийг эрүүдэн шүүж, хоол хүнс өгөлгүйгээр жалганд байлгаж байсан гэх ба хэргийг дахин шалгуулж, хилсээр хэрэг хүлээх хүсэлгүй байгаагаа ярьсан юм.
Энэ хэргийн мөрдөн байцаалт дуусаж, Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжсэн ба тухайн үед хохирогчийг эрүүдэн шүүсэн үйл явыг харсан гэрч гарч ирснээр хэргийг прокурорт буцаагаад байгаа аж.