Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ДОРНОГОВЬ: Нүдэнгийн хонхор



Дорноговь аймгийн байгалийн болоод түүхэн дурсгалт газраас хүргэж байна. Нүдэнгийн хонхор нь Сайншандаас 80 км, Айраг сумын төвөөс 43 км-т оршдог. Уг газарт Нүдэнгийн хадны завсраас гардаг ходоодонд сайн рашаан, оролцоох тойрмоос нь ходоодонд сайн гэх амны хужир байдаг бөгөөд хүн, мал өргөнөөр хэрэглэдэг. Зүүн талд нь Хөх өндөр хэмээх тахилгат овоо буй. Нутгийн иргэд жил бүр тахидаг. Цайдмын тойром болон Нүдэнгийн орчмоор байгалийн сонин дүрс тогтоц бүхий хад чулуутай.

Нүдэнгийн хийдийг 1945 оноос 1960 он хүртэл сэргээн ном хурж байсан. Одоо бурхан шүтээн нь Гандантэгчилин хийдэд очсон гэдэг. Нүдэнгийн хийдэд ноён хутагт Д.Равжаа Түгээмэл элбэгтийн хоёрдугаар оны хавар Далантүрүүгийн рашаан орох замдаа морилон саатаж байсан гэх яриа байдаг. Нүдэнгийн хадны рашааныг ходоодонд сайн гэх бөгөөд рашааныг зөвхөн эрэгтэй хүн очиж авдаг. Хэрэв эмэгтэй хүн авбал ус нь ширгэдэг гэх яриа нутгийн иргэдийн дунд түгээмэл тархжээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ