Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

БАЯНХОНГОР: "Руни бичиг"-ийн дурсгал Түрэгийн үед холбогдоно



Баянхонгор аймгийн Бууцагаан сумын нутагт, сумын төвөөс зүүн хойш 40 гаруй км-т орших баруун хойноос зүүн урагш цувран тогтсон оройг нь тэгш тайрсан мэт сонин тогтоцтой гурван уулыг Гурван Мандал хэмээнэ. Гурван мандалд хадны зураг олонтойгоос гадна Руни бичгийн дурсгалыг тээн үлдсэнээрээ онцлог.

Цувраа Гурван мандалын хоёрт нь эртний түрэгийн руни бичгээр бичсэн дурсгал бий. Тэдгээр бичээсийг он цагийн хувьд Түрэгийн хаант улсын үеийн дурсгал гэж үздэг. Мөн Түрэгийн үед хамрагдах янгир хэлбэртэй тамга зэрэг 29 төрлийн тамга тэмдгийн дүрстэйгээс гадна сараажсан зураг, байшин гэр, зэвсэг зэргийг дүрсэлсэн байдгаас үзэхэд нийт зургуудын тодорхой хэсэг нь Түрэгийн үед холбогдох юм.

Тэнд мөн цөөвтөр түрэг үг байдаг. Л.Болдын /БНМАУ-ын нутаг дахь хадны бичээс 1990 он/ тайлж уншсанаар "Эцэг бид-Акыс эр нэр минь Улингчык", мөн өөр нэг бичээсэнд "Нэр минь дэр-Еничык Акыз" гэж бичжээ. Гурван мандалын уулын орчмоор урсдаг Байдрагийн гол бол эртний Түрэг нэр юм. Энэ нь Монголчилбол Баян-ааргийн гол гэсэн нэр болох бөгөөд энэ орчимд Түрэгийн хаант улсын томоохон суурьшмал иргэд байсныг харуулж байгаа юм. Энэ бүхнээс үзэхэд, Гурван Мандал нь манай түүхийн олон үеийн дурсгал нэг дор бөөгнөрсөн, түүхэн урт удаан хугацааны турш хүн төрөлхтөн тасралтгүй нутагласаар ирсэн, эртний өв соёлын үнэт дурсгалын газар болох нь илт.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ