Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ХОВД: Мал эмнэлгийн лабораторийг бүсийн түвшинд ажиллах боломж бүрдүүлнэ



Дэлхийн банкны ахлах эдийн засагч Митарамачандра Мачиражугаар ахлуулсан ажлын баг Ховд аймагт ажиллав. Тус ажлын багийнхан энэ сарын 5-нд орон нутгийн удирдлагуудтай уулзсан бөгөөд Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын үйл ажиллагаатай танилцжээ. Монгол Улсын 12 аймагт Дэлхийн банкны санхүүжилтээр “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл” хэрэгждэг. Энэхүү төслийг Ховд аймагт мөн хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийг хэрэгжүүлснээр тус аймгийн Мал эмнэлгийн лабораторийг бүсийн түвшинд стандартын дагуу ажиллах нөхцөл боломжоор хангах юм.

Өөрөөр хэлбэл, Мал эмнэлгийн газрын байрыг засварлах, орчин үеийн нэн шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх,  эмч, мэргэжилтнүүдийг сургалтад хамруулах гэсэн үе шаттай ажлыг хийхээр төлөвлөсөн байна. Энэхүү төслийн хэрэгжилтийн явцад үнэлгээ өгөх, цаашид хамтран ажиллах талаар санал солилцох зорилгоорДэлхийн банкныажлынбагХовд аймагт ажиллаж буй. Малчдын орлогыг нэмэгдүүлж, малыг эдийн засгийн эргэлтэд оруулахад нэн чухал зүйл бол Ховд аймаг өвчлөлгүй бүс нутаг гэдгээ батлах юм. Энэ асуудлыг орон нутгийн зүгээс болон төслийн зүгээс анхаарч хамтран ажиллахаарталуудсанал нэгдлээ.  Ховд аймгийн малын эмч, мэргэжилтнүүдийн нэгдсэн сургалт, зөвлөгөөн болж байгаатай холбогдуулан өнөөдөр (2023.03.07) Дэлхийн банкны Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслийн танилцуулга хийх юм. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ