Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ховд их сургуульд “Хүүхэд хөгжлийн танхим” байгуулна


Европын холбооны санхүүжилттэй Монгол Улсад тэгш хамруулах боловсролын багш бэлтгэх төслийг 2021-2024 онд үе шаттай хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн хүрээнд баруун бүсийн сургалтыг хоёр өдрийн хугацаанд Ховд аймагт зохион байгуулж, багш бэлтгэдэг их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрийг “Тэгш хамруулах боловсрол”-ын үзэл баримтлал, онол, практикийн агуулгаар баяжуулах, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр мэдээлэл өгч байна.
Мөн Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай аймагт тэгш хамруулах боловсролын чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх арга, аргачлалыг танилцуулж, туршлага солилцож буй.          
“Тэгш хамран сургах боловсрол нь суралцагчдын харилцан адилгүй байдал, ялгаатай хэрэгцээ, хэл соёл, нийгмийн гарал, эдийн засгийн хүчин зүйлээс үл хамааран хүн бүрийн мэдлэг чадвараа дээшлүүлэх, боловсрол эзэмших тэгш боломж болон эрхийг хангахад чиглэсэн үйл явц” учраас дээрх төслийн хэрэгжилтийн үр дүнд боловсролыг илүү хүртээмжтэй олгох боломж бүрдэнэ гэж албаныхан үзэж байна.     
Сургалтад баруун таван аймаг болон Дорнод аймаг, Улаанбаатар хотын багш, мэргэжилтнүүдийн төлөөлөл болох 60 гаруй хүн хамрагдаж буй.
Энэ төсөл нь Ховд их сургуульд хэрэгжсэнээр тэгш хамруулах боловсролын үзэл санаа, арга зүйг бакалаврын болон магистрын сургалтын хөтөлбөрт тусгах, хүүхэд хөгжлийн танхим байгуулах, олон нийтийн оролцоотой сургалтууд зохион байгуулах, цахим сургалтын хөтөлбөр, агуулга боловсруулах зэрэг ажлыг цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.  
Төслийн хамтрагч гишүүн байгууллагаар Ховд их сургуулиас гадна  Бельги улсын Вирже их сургууль, Боловсролын болон хуулийн мэргэжилтнүүдэд зориулсан нээлттэй сургалтын төлбөргүй портал, Польш улсын Биялистокийн их сургууль, Монгол Улсын Боловсролын их сургууль, Дорнод их сургууль ажиллаж байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ