Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

СҮХБААТАР: Хээрийн түймрийн улмаас 1200 га газар шатжээ



Энэ сарын 2, 6-нд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 3 дугаар багийн нутаг Зүлгэн, 6 дугаар багийн нутаг Өвөр хөндий гэх газар хээрийн түймэр гарсны улмаас 1200 га газар, бэлчээр шатжээ. 

Дээрх түймрийг тус сум дахь Онцгой байдлын газрынГал унтраах анги,Цагдаагийн тасаг, Засаг даргын Тамгын газар болон нутгийн иргэдхамтрантүймрийг цурамд оруулж унтраажээ.Түймрийн улмаасхүний амь, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учирсан мэдээлэлодоогоорирээгүй байна. Хээрийн түймэр гарсан шалтгаан нөхцөлийг тогтоохоор сум дахьЦагдаагийн тасгийн алба хаагчид мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Хуурайшилтын улирал эхэлж байгаа тул иргэдийг үнс нурмаа битүү тагтай саванд хийх, тамхи, шүдэнзний гал, асаагуур зэргийг ил задгай хаяхгүй байх, тээврийн хэрэгслийн янданг оч баригчтай болгох, гэр, хашаа, малын хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, түймэр, галын аюулаас хамгаалахад шаардлагатай багаж хэрэгслийг бэлтгэх, өөрийгөө болон бусдын амь, эрүүл мэнд, эд хөрөнгийг галын аюулд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ