Ховд аймгийн Булган боомтоос Баян-Өлгийн Цагааннуур боомт хүртэлх авто замаар транзит тээврийг эхлүүллээ.
Ингэснээр өдөр бүр 10 ачааны машин БНХАУ, ОХУ-н хооронд хүнсний бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, электрон барааны сэлбэг хэрэгсэл, хувцас зэрэг ачааг тээвэрлэх юм. Манай улсын эдийн засгийн 2 дахь коридор ийнхүү нээгдэж Засгийн газраас дэвшүүлсэн Боомтын сэргэлтийн бодлого ийнхүү бодит биеллээ олж, Азийн авто замын сүлжээний АН-4 замаар транзит тээвэр явах болсныг ЗТХЯ мэдээлэв.
БНХАУ, ОХУ цаашлаад Ази Европыг холбосонбаруун босоо тэнхлэгийн 745 км авто замыг өнгөрсөн оны сүүлээрбүрэн ашиглалтад оруулсан билээ.