Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ДУНДГОВЬ: Политехник коллежийн 101 оюутан 8 мэргэжлээр төгсөв



Дундговь аймаг дахь Политехник коллежийн 101 оюутан  8 мэргэжлээр төгсөж, төгсөлтийн баяраа хийлээ. Төгсөгчид тогооч, оёмол бүтээгдэхүүний оёдолчин, автомашины засварчин, цахим тоног төхөөрөмжийн үйлчилгээний ажилтан, барилгын засал чимэглэл, барилгын цахилгаанчин, сантехник мэргэжлээр төгсөж байна. 

Дундговь аймагт мэргэжлийн боловсрол олгодог нэг л сургууль байдаг нь Политехник коллеж юм.

Тус сургууль говийн бүсэд барилгын салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэх зорилгоор 1974 онд байгуулагдаж, 48 жилийн түүхэн хугацаанд барилга, үйлдвэрлэл, үйлчилгээ, хөдөө аж ахуйн салбарт 12000 гаруй мэргэжилтэй ажилтан бэлтгэжээ.

2021 онд 5 жилийн хугацаагаар Магадлан итгэмжлэгдсэн сургууль болж, 2022 оноос Боловсрол, Шинжлэх ухааны яамны харьяа Политехник коллеж болон өргөжсөн юм.

2022-2023 оны хичээлийн жилд 16 мэргэжлийн чиглэлээр 459 оюутан суралцаж байснаас энэ жил 8 мэргэжлийн чиглэлээр 101 оюутан 2,5 жилээр суралцан төгсөж, ийнхүү мэргэжлийн үнэмлэхээ гардан авчээ.


Төгсөгчдийн баярын үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр оролцож, хэлсэн үгэндээ "Тус сургуулийн 2022 оны төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг авч үзэхэд 83,2 хувьтай байгаа нь энэхүү сургуулийн сургалтын чанарын үр дүн бөгөөд аймгийн хөдөлмөрийн зах зээлийг хангахад ихээхэн үүрэг гүйцэтгэж байна” гээд Дундговь аймаг 2023 оныг “Боловсролын чанар, хүртээмжийг дэмжих жил” болгон зарлаж, сургалтын байгууллага болоод тус салбарын албан хаагчдын ажлын үр дүн, үр нөлөөг дээшлүүлэх, орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр бүхий л санал санаачилгыг дэмжин ажиллана гэдгээ илэрхийлжээ.



скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ