Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ачааны автомашины араас мөргөсөн жолооч амиа алджээ


Өмнөговь аймгийн Цогтцэций сумын (Тавантолгой) Сийрст багийн “Гүн гашуун” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 139 км, сумын төвөөс урд зүгт 39 км/-т ачааны автомашины араас суудлын автомашин мөргөжээ. Улмаар автомашины эд ангид хүн хавчуулагдсан тухай дуудлага нэгдүгээр сарын 26-ны өдрийн 11:40 цагт ОБЕГ-т хүлээн авсан байна.
Тодруулбал, “Лексус РЭкс450” загварын суудлын автомашин, “Норд бенз” загварын ачааны автомашины хоосон чиргүүлний араас мөргөж суудлын автомашины жолооч Г /50 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдаж нас баржээ.
Дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид очиж, 2 цаг 21 минут ажиллаж цогцсыг гарган тус сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгчид шилжүүлэн өгсөн гэж мэдээллээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ