Завхан аймгийн Нөмрөг сумын Нуур багийн “Нүхэн хад” гэдэг газар Увс аймгийн Улаангом сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан суудлын автомашин автозамын зорчих хэсэгт зогсож байсан ачааны автомашины хойд талаас мөргөжээ. Ослын улмаас суудлын автомашины бүхээгт хоёр хүн хавчуулагдаж нас барсан байна. Тодруулбал, “Приус-20” загварын суудлын автомашин, “Титан” загварын ачааны автомашины хойд талаас мөргөж, суудлын автомашины бүхээг дотор иргэн Т /29 настай, эрэгтэй/, Б /17 настай, эрэгтэй/ нар хавчуулагдаж нас баржээ.