Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутагт гурван зорчигчтой зорчиж явсан суудлын автомашин өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур багана мөргөсөн зам тээврийн осол гарчээ. Ослын улмаас автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлага хоёрдугаар сарын 22-ний өдрийн 23:44 цагт бүртгэгджээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиход согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн “Гранд марк-2” загварын суудлын автомашины жолооч 26 настай эрэгтэй Б, зорчигч 28 настай эрэгтэй Ш, 41 настай эрэгтэй Б нарыг гаргаж, бүсийн оношилгоо эмчилгээний төвийн жижүүр эмчид хүлээлгэн өгсөн аж. Харин автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан 11 настай эрэгтэйн цогцсыг гаргаж, аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.