Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллаж байна


Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан ажлын хэсэг Баян-Өлгий аймгийн өвөлжилт хүндэрсэн зарим суманд ажиллаж, малчид болон сум орон нутагт шаардлагатай зүйлсийг газар дээр нь шийдвэрлэлээ.

  Баян-Өлгий аймгийн хувьд 2023 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн байдлаар гурван сум цагаан зудтай, зургаан сумын 14 багийн нутаг цагаанаар зудархуу, долоон сумын 19 баг хар зудтай байна. Мөн өдрийн байдлаар 4928 толгой мал зүй бусаар хорогдсон байна. Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Сагсай, Улаанхус, Цэнгэл сумын малчид хаваржаа руу 150 гаруй км газарт нүүж эхлээд байгаа аж.
    Мөн нийт 1641 өрхийн 429 мянга гаруй толгой мал отроор өвөлжиж байгаа бөгөөд малчдын хувьд бэлтгэсэн өвс, тэжээлийнхээ 40 гаруй хувийг хэрэглээд байгаа гэнэ. Иймд аймаг, сумын өвс тэжээлийн аюулгүйн нөөцийг энэ сарын сүүлээр задлах төлөвлөгөөтэй байгаа талаар орон нутгийн удирдлагууд танилцууллаа. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ