Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Улсын хэмжээнд 11.915 өрхийн 5.5 сая мал отроор өвөлжиж байна


Улсын хэмжээнд нийт нутгийн 70 гаруй хувь цастай байна. Зудын байдлын үнэлгээгээр нутгийн 60 хувьд эрсдэл ихтэй, 30 гаруй хувьд дунд байгаа бол 10 орчим хувь нь бага эрсдэлтэй гарчээ.
Баян-Өлгий, Увс, Ховд, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Сүхбаатар, Хэнтий зэрэг 8 аймгийн 13 суманд цагаан зудын, Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Завхан, Архангай, Баянхонгор, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Сүхбаатар, Дорнод зэрэг 12 аймгийн 37 сум цагаанаар зудархуу байдал руу шилжжээ.
Хамгийн их эрсдэлтэйд Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Увс, Ховд, Төв, Хэнтий, Хөвсгөл зэрэг 15 аймгийн 194 сум орж байна.
Дээрх аймаг, сумдад 99.820 өрхийн 35.9 сая мал өвөлжихөөс 87.905 өрх, 30.4 сая мал орон нутагтаа, 11.915 өрхийн 5.5 сая мал отроор өвөлжиж байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ