Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Нийт нутгийн 70 гаруй хувь цастай байна


Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Баян-Өлгий, Увс, Ховд, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Сүхбаатар, Хэнтий зэрэг 8 аймгийн 13 суманд цагаан зудын, Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Завхан, Архангай, Баянхонгор, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Сүхбаатар, Дорнод зэрэг 12 аймгийн 37 сум цагаанаар зудархуу байдал руу шилжлээ.
Зудын эрсдэлийн хувьд нийт нутгийн 60 шахам хувьд их, 30 гаруй хувьд нь дунд зэрэг байгаа бол 10 орчим хувьд бага эрсдэлтэй гарлаа.
Зуд болох нэн их эрсдэлтэй сумд: Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Увс, Ховд, Төв, Хэнтий, Хөвсгөл зэрэг 15 аймгийн 194 сум байна.
Энэ жил гандуу болон гантай байсан баруун болон говийн нутгаар бэлчээрийн ургац бага, даац олон дахин хэтэрсэн, мал бэлчээх, оторлох, өвс тэжээл бэлтгэх нөхцөл муу байгаа бол хур бороо элбэг байсан төвийн бүс нутгаар ч зундаа сэрүүн, өдөр шөнийн температурын хэлбэлзэл их, бэлчээрийн ургамлын төрөл зүйл өөрчлөгдөж доройтсон төлөвт байгаа (tsag-agaar.gov.mn), нэгжийн ургац бага, малын тоо ихтэй, цас эрт орж, хүйтэрсэн зэрэг нь зудын эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Эдгээр аймаг, сумдад 99820 өрхийн 35.9 сая мал өвөлжихөөс 87905 өрх, 30.4 сая мал орон нутагтаа, 11915 өрх 5.5 сая мал отроор өвөлжиж байна.
Дээрх 160 сумын хүн амын халамжийн үйлчилгээнд хамрагдсан байдлыг авч үзвэл:
  • Хүнс, тэжээлийн дэмжлэг, туслалцаанд хамрагддаг 2194 өрх,
  • Малжуулах хөтөлбөрт хамрагдсан 773 өрх,
  • Хөгжлийн бэрхшээлтэй 0-16 насны 1425 хүүхэд,
  • Хөгжлийн бэрхшээлтэй 16-аас дээш насны 8405 иргэн,
  • Байнгын асаргааны тэтгэмж авдаг 5510 иргэн,
  • Ахмад настан 22121 иргэн
  • Өрх толгойлсон эх/эцгийн тэтгэмж авдаг 1370 иргэн
  • Хүнс тэжээлийн дэмжлэгт хамрагддаг 8030 иргэн
  • Жирэмсэн 3477 иргэн
  • 0-3 насны хүүхдээ асарсны тэтгэмж авч байгаа 18883 иргэн байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ