Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Украинчууд эх орныхоо төлөө эрэлхэгээр тулалдсаар байна

сонин mn
Дайн анх эхэлсэн өдрийг санацгаая. 2022 оны 2-р сарын 24-ний өглөөний 04 цагт дэлхийн номер 2 гэгддэг Оросын арми 120 000 цэргээр Украин руу Орос улс, Беларусь улс, Крымийн талаас, мөн Донецк,Луганскийн талаас довтолсон. Украины бүх цэргийн обьект, нисэх онгоцны буудал болон буудал дээр зогсож байсан украины бүх онгоцнуудыг бөмбөгдөж сөнөөв. Агаараас эсэргүүцсэн хамгаалах бүх хүчийг нь устгав. Украины цэргийн ангиудыг пуужиндаж бөмбөгдөв. Хотуудыг пуужиндаж бөмбөгдөв. 
Оросууд 72 цагийн дотор бүх Украиныг эзэлнэ хэмээн тооцож байлаа. Өрнөдийн ажиглагчид 7 хоногийн дотор Украин Орост эзлэгдэнэ хэмээн таамаглаж байлаа.АНУ-ын ерөнхийлөгч Байден Украины ерөнхийлөгч Зеленский рүү утасдаж “Ноён Зеленский таныг өрнөдөд хүлээн авахад бэлэн байна.Та нэн яаралтай нисэх онгоцоор дүрвэж өрнөдөд гарна уу” гэхэд Зеленский “Надад өрнөд рүү гарах унаа хэрэггүй.Надад эх орноо хамгаалах буу сум хэрэгтэй байна” гэсэн гэдэг. 
 
Украинчууд бүгд нэг хүн шиг нэгэн зэрэг босч эх орноо хамгаалан тулалдав. Тэдэнд дайны эхний өдрүүдэд гадаадын ямар ч тусламж байгаагүй, зөвхөн өөрсдийн зэвсэг, өөрсдийн цэргээрээ оросын их хүчний эсрэг баатарлагаар тулалдаж байлаа.Оросын армийг эхний нэг сар хориглон байлдаж эн тэнцүү тулалдаж чадна гэдгээ харуулав. Оросын тал ч хохирол амсаж эхлэв. Дайн 300 хоног хэрхэн өрнөснийг дэлхий нийт сайн мэднэ. Дайны эхний өдрүүдэд 5401 хүн үхэж 7466 хүн шархадсан. Дайн эхлээд 4 сарын дараа оросын арми украины 80 000 хавтгай дөрвөлжин км газар нутгийг буюу нийт украины газар нутгийн 20.0 хувийг эзэлсэн байлаа. 
 
Дайн эхний өдрүүдэд нэг өдөрт 100 000 украин дүрвэгч хил давж байв. Украинд хамгийн түрүүнд хамгийн их тусалсан улс бол Польш улс байлаа. Польш улс украины паспорттай л бол украины ямар ч хүнийг хилийн 9 цэгээр нэвтрүүлж хүн бүрт 500 злот тусламж болгон өгч украины дүрвэгчдийн хүүхдүүдийг цэцэрлэг сургуульд өгч гэр бүлийг нь орон сууцбайр, хүнсний зүйлээр хангаж байлаа. Нийтдээ 7.9 сая украины дүрвэгч иргэд өрнөдийн хилийг давсны ихэнхи нь Польш улсад дүрвэжээ. 5.9 сая польш хүн улс дотроо хөдөлгөөн хийжээ.Польшийн нийт хүн амын 70.0 хувь нь Украинд тусламж үзүүлжээ. Яагаад Польш улс Украинд туслаад байдаг юм бэ? гэвэл аль дээр үеэс цагаан хааны үе болон зөвлөлт засгийн үед оросын арми олон удаа Польшид халдан түрэмгийлж олон сая польш хүн оросуудын бууны аманд үхэж байлаа. 1940 онд зөвлөлтийн арми германий армитай хамтарч польшийн хоёр талаас довтолж польшийн 22 мянган офицерийг олзолж бүгдийг нь Смоленскийн Хатынд буудаж газарт булжээ. 1944 онд Варшав хотод польшууд немцийн эсрэг зэвсэгт бослого гаргасан боловч зөвлөлтийн арми Варшавын хажууд ирчихээд польшийн босогчдод амалсан зэр зэвсэг цэргийн тусламжаа огт үзүүлэлгүй орхиж олон арван мянган польш хүмүүсийг германий бууны аманд үхүүлжээ.Хэдэн жилийн өмнө Оросын Смоленскд Хатины арга хэмжээнд оролцохоор очсон Польшийн нисэх онгоц Польшийн ерөнхийлөгч Качинскийнхамт нисэж яваад дэлбэрч сүйрчээ. Энэ бүхэн польшийн ард түмэнд оросын аюулыг яс маханд нь шингэтэл ойлгуулжээ. Орос бол германаас ч долоон дор түрэмгийлэгч алан хядагч улс мөн гэдгийг польшууд яс махандаа шингэтэл сайн мэддэг. Хөрш зэргэлдээ Чех, Унгар, Балтийн орнууд Украинд тусалсаар байна. Яагаад гэвэл1968 онд зөвлөлтийн 1000 танк Прага хотод орж мянга мянган чех хүнийг хөнөөсөн гэдгийг чехүүд огт мартаагүй юм. Яагаад гэвэл1956 онд Будапешт хотод зөвлөлтийн коммунистууд 1000 танк оруулж унгарчуудыг хөнөөж байсан гэдгийг мартаагүй юм. Яагаад гэвэл зөвлөлтийн олон танк, хэдэн зуун мянган зөвлөлт цэргүүд 1940 онд балтийн орнуудыг эзэлж тэднийг оросууд хөнөөж байсныг тэд мартаагүй юм. Сүүлийн зуун жилд зүүн европын бүх улсууд Болгар, Албаниас эхлээдПольш, Унгар, Чех, Зүүн Герман улсуудын ард түмэн Орос гэж хэн бэ? гэдгийг яс махандаа шингэтэл сайн мэддэг болсон юм. 2022 оны 4-р сард Украины Дээд Рада Орос улсыг террорист алан хядагч улс хэмээн зарлав. Мөн онд АНУ-ын Конгресс Орос улсыг түрэмгийлэгч улс хэмээн зарлав. Ийнхүү Орос улс алан хядагч Хойд Солонгос, Иран, Сири улсын зиндаандшидэгдэв. 
 
Энэ дайн зөвхөн Орос Украины дайн бус , хүн төрөлхтөний ардчилал, эрх чөлөө ялах уу? эсхүл дарангуйллын дэглэм ялах уу? гэсэн асуудал болж хувираад байна. Дэлхий нийт дайныг эсэргүүцсэн, Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн. Оросын түрэмгий дайныг дэлхийд Беларусь, Хойд Солонгос, Сиригэсэн улс л дэмжсэн. Өрнөд Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээг нэн даруй авсан.Өрнөдийн НАТО урьд өмнөхөөсөө илүү нягт нэгдэж чадсан. НАТО-д элсээгүй, урьд өмнө нь нейтральный байсан Швед, Финлянд улс нэн даруй НАТО-д элсэж орсон. 
 
Орост хөрөнгө оруулж ажиллаж байсан өрнөдийн бүх том компаниуд Оросоос гарч явсан. Дэлхийн томоохон 600 компани Оросоос гарч Орос 200 тэрбум ам.долларын хохирол үзээд байна. Оросын тэрбумтан баячууд хориг арга хэмээний дүнд 54.0 тэрбум ам.доллараа алдаад байна. Оросууд гурван том алдаа гаргасан.Оросууд Украиныг довтолмогц украинчууд оросын танкчдыг цэцэг барин угтах болно гэж тооцсон. Гэтэл цэцэг биш, буу барин эсэргүүцэн тулалдсан. Оросууд 72 цагийн дотор Украиныг эзэлнэ хэмээн тооцсон. Гэтэл эдүгээ 300 хоног баатарлагаар эх орноо хамгаалан тулалдаж байна. Оросууд Украинд гадаадын ямар ч орон туслахгүй хэмээн тооцсон. Гэтэл өрнөдийн 50 улсУкраинд бүх талаар тусалж байна. Балтийн тэнгисийн жижиг орнууд хүртэл тусалж байна.
 
Украины Батлан хамгаалахын сайд Алексей Резников” Freedom” телевизийн сувгаар хэлэхдээ: Манай агаараас эсэргүүцэн хамгаалах систем эрс сайжирсан. Бид дэлхийн номер 2гэсэн оросын армийн худал домгийг няцаасан. Манай арми бол орчин үеийн арми. Манай ерөнхийлөгч, депутатууд, парламент, ард түмэн, арми бүгд байр байрандаа үүргээ гүйцэтгэж байлдааны бэлэн байдалд зогсож байна, бүгд эх орноо хамгаалж байна. Бид эрх чөлөө ,газар нутаг, аюулгүй байдлаа хамгаалан тулалдсаар байх болно.Бид Орост бууж өгөхгүй. Бид ялах болно. Энэ дайн бол нөөцийн өрсөлдөөн юм. Хэн их нөөцтэй нь ялах болно. Хэн их дэлхийн дэмжлэг авсан нь ялах болно. Оросын армийн нөөц зөвлөлтийн үеийн нөөц байсан. Оросын зэвсэг техникийн нөөц одоо дуусч байна. Пуужин нь дуусч байна. Оросын флотыг 1905 оны Цусимын дайнд япончууд живүүлснээс хойш хэн ч живүүлээгүй байсаныг бид 100 жилийн дараа оросын хамгийн том хөлөг онгоц “Москва”-г живүүлсэн.Эдүгээ 2.5 мянган км нутаг дайны бүс нутаг болоод байна. Бид украины нэг метр газрыг ч дайсанд өгөхгүй. Бид Украинд бүх нийтийн дайчилгаа явуулаагүй. Харин Орос улсөнгөрсөн намар цэргийн нэмэлт дайчилгаа явуулсан. Одоо Орос улс 18-30 хүртэл насны хүмүүсийг цэрэгт дайчлах шинэ хууль гаргаад байна. Бид украйны зэвсгийг ашиглаж байна, зөвлөлтийн үеийн зэвсгийг ашиглаж байна, өрнөдийн сүүлийн үеийн зэвсгийг ашиглаж байна. НАТО бидэнд хамгийн сүүлийн үеийн зэвсэг хэрэглэх талаар зааж сургаж байна.НАТО хамгийн сүүлийн үеийн Хаймер зэвсэг өгсөн, энэ зэвсэг 300 км- т байгаа байг онодог юм. Одоо удахгүй АНУ-аас“Патриот” системийг өгөх гэж байна. Бид анх Орос улс бидний эсрэг дайн хийхгүй гэж бодож байсан.Бид оросууд манай Киев, Харьков зэрэг энгийн том хотуудыг бөмбөгдөхгүй хэмээн бодож байсан. Путин өөрөө ч Украниын эсрэг дайн хийхгүй хэмээнудаа дараа мэдэгдэл хийж байсан. Гэтэл бодит байдал дээр Оросууд дайныг эхлүүлж украины энгийн хотуудыг бөмбөгдсөн.Энгийн иргэд олноор үхсэн. Эдүгээ саяхан миний эмээ ямар ч цахилгаангүй байрандаа өндөг чанах гээд сууж байхдаа надад “Бид орос үгүйгээр амьдрах л болно” хэмээн хэлж байсан. Шинэ жилийг тохиолдуулан оросын иргэдэд хандаж хэлэхэд Та нар сайн бодоорой. Та нар юуны төлөө Украинд дайнд орж байгаагааа сайн бодоорой. Украинчууд эх орон газар нутаг, эрх чөлөөнийхөө төлөө тулалдаж байна. Оросын цэргүүд Кремлийн төлөө, ганц дарангуйлагчийн төлөө, оросын олигархиуудын төлөө, тэдний өмч хөрөнгөнгийг хамгаалахын төлөө, тэдний банкинд хадгалуулсан мөнгөний төлөө тулалдаж байна. Та нар Украин руу дайнд явах уу? эсхүл явахгүй үлдэж дараа жилийн шинэ жилээ аав ээж, ах дүү нартайгаа хамт тэмдэглэх үү? гэдгээ сайн бодоорой. Хэрэв Украин явж дайн хийвэл та үхдэл болно, эсхүл бүх насаараа эрэмдэг зэрэмдэг болно. Сайн бодоорой.” хэмээн хэлэв. 
 
Энэхүү “Freedom” телевизийн сувгаар манай монголын экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж украины дайныг эсэргүүцэж томоохон ярилцлага өгснийг дэлхий нийт дэмжин хүлээн авсан юм. Тэрхүү сувгаар монголын экс ерөнхийлөгчийн яриаг 5000 гаруй хүн коммент бичиж бүгд нэгэн дуугаар дэмжижталархсан байдаг юм. Ганц ч хүн түүнийг муучлаагүй байдаг юм.
 
Африкийн улсууд манай экс ерөнхийлөгчийг улсдаа урьж олон лекц яриа хийлгэж ихэд хүндэлдэг юм байна лээ. Гэтэл манай монголчууд экс ерөнхийлөгчийгөө Элбэгдоржийн өөрийнх нь фасе дээр түүнийг элдвээр гүтгэж муучилж байх юм. Монголчууд минь хэзээ соёлтой, мэдрэмжтэй болж, хэзээ Хүн болох юм бол доо.
 
Украин бол зөвлөлтийн үед 15 республикийн дотор хамгийн хөгжсөн республикийн нэг нь байсан. Украин бол африк биш, афганистан биш. Украин бол аж үйлвэр хөгжсөн зүүн европын орон юм. Эдүгээ Украин улс 603 мянган хав .дөр. км газар нутагтай, 41.0 сая хүн амтай, 24 мужтай, 1 автономит улстай / Крым ба Севастополь хот/, 490 район, 459 хот, 885 хот маягийн тосгон, 28450 жижиг тосгонтой улс юм. Баруун хойд талаараа Польш улс, зүүн болон зүүн хойд талаараа Орос улс, Беларусь улстай хиллэж, өмнөд хил нь Хар тэнгис, Азовын тэнгисээр хиллэдэг далайд гарцтай улс юм. Украин бол боловсрол, шинжлэх ухаан, үйлдвэр, ХАА хөгжсөн улс юм. Украин ньулсын 83их дээд сургууль, 3000 хувийн дээд сургуультай. Зөвлөлтийн үед пуужин, нисэх онгоц, танк үйлдвэрлэдэг байлаа. Цөмийн 1240 хошуу, 133 пуужин, 564 далавчит пуужин, 3000 цөмийн зэвсэгтэй улс байлаа. 1992 онд Орос улс Украины бүх цөмийн зэвсгийг нь “бид та нарыг хамгаална” хэмээн үүрэг хүлээж хурааж авчээ. 1992 оны гэрээгээр ОХУ нь Украиныг бүх газар нутгийг тэр үед байсанхилээр нь хамгаална хэмээн үүрэг авчээ. Украин улс2021 оны байдлаар Дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/нь 588.4 тэрбум ам.доллар, нэг хүнд ногдох ДНБ 14330 ам.доллар байв.
 
Өнөөдрийн байдлаар оросууд Украинд явуулж байгаа дайнаа улам өргөжүүлж байна. Саяхан болсон шинэ оны үеэр байлдааны галаа хоёр тал 36 цагийн турш зогсоох гэрээ байгуулсан боловч оросууд Донецк мужийн Бахмут, Соледарын районд украины эсрэг пуужиндаж бөмбөгдсөөр байв. Британий “Гарден” сонинд мэдээлснээр шинэ оны 1 дүгээр сарын дунд үеэс эхэлж оросууд 500 000 хүнийг цэрэгт дайчлаад бэлтгэж байна. Одоо оросын 1.5 сая хүнтэй нэгтгэлийг бэлтгэж байна. Оросын армид өмнө нь 18-21 насны залуусын татдаг байсан бол одоо шинэ хуулиар 18-30 насны залуусыг татаж цэрэгт 1-3 жил алба хаалгахаар болсон байна. Оросууд Украин дахь цэрийн удирдагч армийн генерал Сергей Суровикиныг чөлөөлж оронд нь Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Валерий Герасимовыг томилоод байна. Оросын Вагнерийг үндэслэгч Е.Пригожин Герасимовыг ямар ч авьяасгүй хүн гэдэг байв, Чечений удирдагч Рамзан Кадыров түүнийг энгийн цэрэг болтол нь цолыг нь бууруулмаар хүн гэдэг байв.
 
Украинчууд шинэ оноо өвлийн хүйтэнд цахилгаан ч байхгүй, ус ч байхгүй хүнд нөхцөлд подвалд өнгөрөөв. Оросын армийн украины энгийн хот руу хийсэн пуужингийн цохилт украины дэд бүтцийг ихэд сүйрүүлэв. Энгийн хүмүүс их өртөж үхэв.
АНУ Украинд улам их тусламж үзүүлэхээ удаа дараа мэдэгдэж байв. 2023 оны 1 дүгээр сард АНУ-ын Батлах хамгаалахын орлогчийн туслах Лора Купер АНУ Украинд 3.0 тэрбум долларын цэргийн тусламж үзүүлэхээ мэдэгдэв. Өрнөдийн Герман, Франц, Британи улсууд Украинд сүүлийн үеийн танк, их буу олгохоор амлаад байна. 
 
Украины дайн шинэ оны эхээр намжсангүй. Украины газар нутаг дээр шинэ оны эхний долоо хоног 355 зэвсэгт мөргөлдөөн боллоо. Соледар, Бахмутын төлөө ширүүн тулалдаанууд болсоор байна. Украины дайнд энгийн иргэд ихээр өртөж байна. 
 
НҮБ-ын мэдээлснээр Украины дайны үед эдүгээ 6952 энгийн иргэн алагдаж, 455 хүүхэд амь үрэгдэж, 900 гаруй хүүхэд шархдаж, 11 144 энгийн иргэн шархаджээ. Оросын пуужингийн бөмбөгдөлтөнд Украины Киев, Харьков, Донецк, Запорож, Херсон, Николаевск, Луганск,Черниговский зэрэг олон хот мужууд өртөж олон мянган энгийн иргэд амь алдаж олон мянган барилга байгууламж, эрчим хүчний систем сүйрээд байна. Хамгийн сүүлийн мэдээгээр Оросын арми саяхан Днепр хотын орон сууцыг харваж 40 гаруй хүн үхэж, 6 хүүхэд алагдаж 68 хүн нурсан сууцанд дарагдсан байна. Энэ бүгдийн хариуцлагыг хэн үүрэх вэ? Мэдээж дайны гэмт хэрэгтэн Путин хүлээнэ. Түүний тушаалыг биелүүлсэн оросын цэрэг офицерууд хүлээнэ. Путин Украиныг эзлэхэд 3 хоног зарцуулна, нэг хоногт 333,6 сая доллар зарцуулна хэмээн төлөвлөжээ. Гэвч энэ дайн санаснаар нь 3 хоногийн дотор дууссангүй. Энэ дайн 300 гаруй хоног үргэлжилж байна. Путин энэ дайнд оросын татвар төлөгчдийн маш их мөнгө зарцуулж байна. Путин энэ дайнд нэг хоногт 500.0 сая орчим доллар зарцуулсаар байна. Оросын цэргийн нөөц хомсдож оросын танк, пуужин дуусах дөхөж байна. Оросын арми Хойд Солонгосын пуужин, Ираны цэргийн дроныг Украины эсрэг дайнд ашиглаж эхлээд байна. Гэвч Путин энэ дайныг зогсоож цэргээ Украинаас гаргасангүй, харин дайнаа улам өргөжүүлж улам харгис дайн хийсээр байна. Путин саяхан оросын үнэн алдартны шашны сүмд ганцаараа ирж залбирал үлджээ. Уг нь өмнө нь ард түмэнтэйгээ хамт залбиралд үйлддэг байсан. Одоо Путин бункертээ ганцаар нуугдаж дэлхий дахинаас таслагдаж тойрон хүрээлэгчдийнхээ хуурамч мэдээг өдөр бүр хүлээн авч өөрийнхөө хуурамч төсөөлөл дунд амьдарч байна. Путин бодит байдал, бодит амьдралаас бүрмөсөн тасарчээ. Түүний толгойд 2024 оны Орост болох ерөнхийлөгчийн сонгуулиар хэрхэн дахин ерөнхийлөгч болох, Украины дайнд хэрхэн ялах гэсэн ганцхан бодол эргэлддэг болжээ. Хайран удирдагч, хайран нэр хүнд, хайран оросын ард түмэн. Украины арми эдүгээ европын орчин үеийн хүчирхэг арми болжээ. Украинчууд оросын түрэмгийлэгчдээс эзлэгдсэн газар нутаг, Крым хүртэлхи бүх нутгаа чөлөөлнө хэмээн эх орноо хамгаалж эрэлхэгээр тулалдаж байна. Дэлхий нийт Украины талд бат зогсож байна. Дэлхий нийт дайныг эсэргүүцэж байна. Дэлхий нийт ардчилал, эрх чөлөөний төлөө бат зогсож байна. Хорин нэгдүгээр зуун бол хөгжил цэцэглэл, энх тайван, оюун ухаан, технологийн зуун юм. 
 
Оросын армийн хохирлыг Украины жанжин штаб саяхан мэдээлснийг үзвэл: 
сонин mn
 
Алагдсан орос цэрэг 113390
Устгасан танк 3094
Устгасан хуягт тэрэг 6159
Устгасан артиллери их буу 2082
Устгасан агараас эсэргүүсэн хамгаалах систем 218
Устгасан нисэх онгоц / нисдэг тэрэг 285 / 276
Устгасан тактикийн пуужин 1865
Устгасан далавчит пуужин 723
Устгасан хөлөг онгоц 17
Устгасан автомобиль, цистерн машин 4826
Устгасан тусгай техник 184
 
Хуульч, сэтгүүлч Доржийн Сүхбаатар
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ